Судрын түүхүүд
Арван охины тухай сургаалт зүйрлэл—Есүсийг дахин ирэхэд бэлэн байх нь


Матай 25:1–13

Арван охины тухай сургаалт зүйрлэл

Есүсийг дахин ирэхэд бэлэн байх нь

Есүсийн шавь нар Түүнийг хэзээ буцаж ирэхийг нь асуудаг.

Есүсийн шавь нар нэгэн өдөр Есүсийг Эцэг дээрээ буцаж очсоныхоо дараа дэлхий дээр буцаж ирнэ гэдгийг мэдэж байсан. Тэд Түүнээс хэзээ буцаж ирэхийг нь хэрхэн мэдэх вэ гэж асуув. Тэд Түүнийг ирэхэд бэлэн байхыг хүссэн. Тэдэнд хариулахдаа Есүс нэгэн сургаалт зүйрлэл хэлсэн.

Maтай 24:3

Арван охин хуримд явж байгаа нь.

Сургаалт зүйрлэлд арван охин хуримд явж байсан. Хурим шөнө болж байсан тул охид замаа гэрэлтүүлэхийн тулд тосоор дүүргэсэн дэнлүү авч явах шаардлагатай байв. Таван охин ухаантай байж, хангалттай тос авчирсан. Нөгөө тав нь мунхаг байсан бөгөөд хангалттай тос авчраагүй.

Матай 25:1–4

Охид сүйт залууг хүлээж байхдаа унтаж байгаа нь.

Охид сүйт залууг болон хуримын найрыг хүлээх хэрэгтэй болов. Гэхдээ сүйт залуу удаан хүлээлгэсэн. Тэд хүлээж байхдаа бүгд унтчихсан байжээ.

Maтай 24:15

Хүргэн эцэст нь ирнэ гэж нэг хүн хэлж байгаа нь.

Шөнө дунд хэн нэгэн нь сүйт залуу ирлээ гэж хашгирсан! Эмэгтэйчүүд хуримын найрт түүнтэй хамт оролцох цаг болов.

Maтай 25:6.

Таван эмэгтэй дэнлүүгээ асаах боломжтой байгаа нь. Нөгөө тав нь тосгүй байв.

Бүх эмэгтэй дэнлүүгээ өргөж, замыг нь гэрэлтүүлсэн. Гэвч хангалттай тос авч ирээгүй таван охин гэрэлгүй байлаа. Тэдний тос сүйт залууг хүлээж байхдаа дууссан байв.

Maтай 25:7–8

Тосгүй болсон эмэгтэйчүүд илүүг худалдаж авахаар явж байгаа нь.

Тосгүй таван эмэгтэй бусдаасаа өөрсдийнхөөсөө хуваалцаарай гэж хүссэн. Гэхдээ хуваалцах хангалттай тос байгаагүй. Тосгүй таван эмэгтэй тос худалдаж авахаар хурдан явав.

Maтай 25:8-9

Сүйт залуу ирж, бэлэн болсон таван эмэгтэйтэй ярилцаж байгаа нь.

Тэднийг явсан хойгуур сүйт залуу ирсэн! Бэлэн байсан таван эмэгтэй хуримд түүнтэй хамт явсан.

Матай 25:10

Тос авах гэж явсан эмэгтэйчүүд хуримд орж чадаагүй.

Үлдсэн эмэгтэйчүүдийг буцаж ирэхэд хаалга хаалттай байлаа. Тэд хаалгыг тогшиж, сүйт залуугаас оруулаач гэв. Гэхдээ хэтэрхий оройтсон байв. Тэд хуримд орж чадаагүй.

Матай 25:11–12

Есүс дагалдагчдадаа Өөрийг нь буцаж ирэхэд бэлэн байхыг зааж байгаа нь.

Есүс сургаалт зүйрлэл дээрх сүйт залуутай адил юм. Түүний дахин хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Зөвхөн Тэнгэрлэг Эцэг үүнийг мэддэг. Тиймээс Есүс дагалдагчдадаа хангалттай тостой таван эмэгтэй шиг бэлэн бай гэж хэлсэн. Эзэний зарлигуудад дуулгавартай дагадаг, Сүнсийг дагадаг хүмүүс Есүс Христийг дахин ирэхэд бэлэн байх болно.

Матай 24:36; 25:13; Сургаал ба Гэрээнүүд 45:56–57