Судрын түүхүүд
Паул, Силас хоёр—Их Эзэний гайхамшгаар аврагдсан нь


Үйлс 16:9–40

Паул, Силас хоёр

Их Эзэний гайхамшгаар аврагдсан нь

Паул, Силас хоёр хамтдаа явж байгаа нь.

Их Эзэн Паул, Силас хоёрыг хамтад нь сайн мэдээг тунхаглуулахаар дуудав. Тэд сүмүүд хэр байгааг үзэхээр олон хотоор явжээ.

Үйлс 15:40–41; 16:4–8

Паул үзэгдэл харж байгаа нь.

Нэг шөнө Паул үзэгдлээр Македонийн нэгэн хүн өөрийнх нь хотод ирэхийг гуйж байхыг харжээ. Паул, Силас хоёр тэр даруй тийш явав. Бурхан тэднийг явахыг хүссэнийг тэд мэдэж байлаа.

Үйлс 16:9–10

Паул, Силас хоёр Лудиа гэдэг эмэгтэйд номлож байгаа нь.

Македонид ирэхэд Лудиа хэмээх эмэгтэй тэдний заахыг сонсжээ. Их Эзэн Лудиагийн зүрх сэтгэлийг нээсэн байлаа. Тэрээр Паулын заасан зүйлсэд итгэж, баптисм хүртэв.

Үйлс 16:13–15

Лудиа Паул, Силас хоёрт өөрийнх нь гэрт байж болно гэж хэлж байгаа нь.

Лудиа Паул, Силас хоёрт тэнд байх хугацаандаа өөрийнх нь гэрт байж болно гэж хэлэв.

Үйлс 16:15

Хүмүүс Паул, Силас хоёрыг зах руу авч явж байгаа нь.

Гэвч Паул, Силас хоёрыг тэнд байгаад зарим хүн дуртай байсангүй. Заримд нь тэдний зааж байгаа зүйл таалагдсангүй. Тэд Паул, Силас хоёрыг зах руу аваачиж, хотын удирдагчдад тэднийг үймээн самуун тарьж байна гэж хэлэв.

Үйлс 16:16–21

Хүмүүс Паул, Силас хоёрт уурлаж байгаа нь.

Хүмүүс Паул, Силас хоёрт уурлаж байв. Хотын удирдагчид Паул, Силас хоёрын хувцсыг урж, тэднийг зодох ёстой гэж хэлэв.

Үйлс 16:22–23

Паул, Силас хоёр шоронд хоригдож байгаа нь.

Тэгээд хотын удирдагчид Паул, Силас хоёрыг шоронд хорив. Тэд тэдний хөлийг нь дөнгөлж, харуулаар харгалзуулав.

Үйлс 16:23–24

Паул, Силас хоёрын гав дөнгө мултарч унаж байгаа нь.

Тэр шөнө Паул, Силас хоёр Бурханд залбиран, дуулал дуулж байхад бусад хоригдол сонсож байв. Гэнэт газар хөдөлж эхэллээ. Шоронгийн хаалга нээгдэн, гав дөнгө нь мултарч унав.

Үйлс 16:25–26

Паул харуулд санаа зовох хэрэггүй гэж хэлж байгаа нь.

Харуул сэрээд онгойсон хаалгануудыг харав. Тэрээр хоригдлуудыг оргосон гэж бодсон бөгөөд тэднийг оргуулсныхаа төлөө өөрийгөө хэрэгт орно гэж боджээ. Паул харуулд санаа зовох хэрэггүй гэж хэлэв. Хоригдлууд бүгд тэнд байлаа.

Үйлс 16:27–28

Паул харуулд Есүс Христэд итгэ гэж хэлэв.

Харуул айж байлаа. Тэрээр Паул, Силас хоёрын өмнө өвдөг сөгдөж, “аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуув. Тэд түүнд “Эзэн Есүст итгэгтүн” гэж хэлжээ.

Үйлс 16:27–31

Паул, Силас хоёр харуулд болон түүний гэр бүлд сайн мэдээг зааж байгаа нь.

Паул, Силас нар харуулд болон түүний гэр бүлд сайн мэдээг заав. Харуул Паул, Силас хоёрын шархыг нь угааж арчлав. Тэр шөнө тэрээр гэр бүлийнхээ хамт баптисм хүртжээ.

Үйлс 16:32–33