1 Коринт 6:16–20
Паул бидний бие махбодыг ариун сүмтэй зүйрлэсэн нь
Бурханы ариун нандин бэлгүүд
Коринт далайн эрэг дээрх том хот байсан. Энэ хотод Бурханыг шүтдэггүй олон хүн байв. Паул Коринт хотын хүмүүст Есүсийн талаар заасан. Олон хүн итгэж, баптисм хүртжээ.
Үйлс 18:8–11
Паул явсныхаа дараа Сүмийн гишүүдэд зарим нэг асуудал байсан талаар сонсжээ. Коринт хотын олон хүн бие махбоддоо хэрхэн хандах, авч явах талаарх Бурханы зарлигийг дагадаггүй байв.
1 Коринт 6:13–18
Паул тэдэнд захидал бичсэн. Тэр бидний бие махбод бол Бурханы ариун сүмтэй адил гэж хэлсэн. Бид ариун сүмийг хүндэтгэн ханддаг. Учир нь энэ бол Бурханы өргөө юм. Бие махбод маань Бурханы бэлэг учраас бид хүндлэн авч явах ёстой.
1 Коринт 6:19–20
Тэнгэрлэг Эцэг биднийг бие махбодоороо сайн зүйл хийхийг сонгоосой гэж хүсдэг. Тэгвэл бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж чадна.
1 Коринт 6:19
Паул Есүс Христ зовж шаналан, бидний төлөө үнэ төлсөн гэж хэлсэн. Бид бие махбодынхоо талаар зөв сонголт хийж, Түүний тушаалуудыг дагаж Есүсийг гэх хайраа харуулна. Бид бие махбоддоо ариун сүм мэт хандаж энэхүү гайхалтай бэлгийн төлөө Бурханд талархаж байгаагаа харуулдаг.
1 Коринт 6:20