Судрын түүхүүд
Тимотод бичсэн захидлууд—Паул залуу найздаа зөвлөгөө өгсөн нь


1 бa 2 Тимот

Тимотод бичсэн захидлууд

Паул залуу найздаа зөвлөгөө өгсөн нь

Тимотод ээж, эмээ нь зааж сургаж байгаа нь

Тимот Есүс Христэд итгэдэг залуу байв. Түүний ээж Юнис, эмээ Лой нар мөн агуу итгэлтэй эмэгтэйчүүд байсан. Тэд Тимотыг бага байхад ч судруудаас зааж байв.

2 Тимот 1:5; 3:15

Паул, Тимот хоёр хамт алхаж байгаа нь Паул борооноос хамгаалан даавуу барьж байгаа нь

Тимот, Паул хоёр сайн найзууд байсан. Тэд хамтдаа ажиллаж, аялж, Их Эзэнд үйлчилж, Түүний сайн мэдээг хуваалцаж байв. Паул Тимотыг хүү шигээ хайрладаг байсан.

Филиппой 2:19–22; 1 Тимот 1:2

Паул Тимотод Ефес рүү явж, тэндхийн Сүмийг удирдахыг зааварлаж байгаа нь

Паул Тимотыг Ефес хотод Сүмийг удирдахыг хүссэн. Паул өөр хот руу явах хэрэгтэй байв. Тэр эзгүй байхдаа Тимотод туслахын тулд захидал бичсэн.

1 Тимот 1:1–3

Тимот хүмүүс сайн мэдээг няцааж байгааг ажиглаж байгаа нь

Дараа нь Паул Ромын шоронд байхдаа Тимотод дахин захидал бичсэн. Тэрээр Тимотод хүнд хэцүү цаг ирнэ гэдгийг анхааруулжээ. Зарим хүн үнэнээс холдож, дэлхийн зүйлсийг Бурханаас илүү хайрладаг байв. Тэд үнэн биш зүйлсийг заадаг байсан.

2 Тимот 3:1–7; 4:3–4

Тимот хэсэг гэгээнтнүүдэд сайн мэдээний тухай зааж байгаа нь

Паул Тимотод бүү ай гэлээ. “Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн” гэж тэр хэлжээ. Паул Тимотод сурсан зүйлээ үргэлжлүүлэн хий гэж хэлсэн. Судрууд түүнийг Есүс Христэд хүргэх болно.

2 Тимот 1:7–9; 3:14–17

Паул Ромд шоронд байгаа нь

Паул амьдрал нь удахгүй дуусахыг мэдэж байсан. Гэхдээ тэр үхэхээс айдаггүй байв. Паул амьдралдаа олон сорилт туулсан ч итгэлээ бат бөх хадгалсан гэж Тимотод хэлсэн. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг өөрт нь мөнх амьдрал өгнө гэдэгт итгэж байв.

2 Тимот 4:6–8