Судрын түүхүүд
Есүс бяцхан хүүхдүүдийг адислав—“Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм”


Maрк 10:13–16

Есүс бяцхан хүүхдүүдийг адислав

“Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм”

Хүмүүс Есүсээс хүүхдүүдээ адислаасай гэж хүсэв.

Есүсийг зааж байхад зарим хүн хүүхдүүдээ Түүн рүү авчирчээ. Тэд Есүсээс хүүхдүүдээ адислаасай гэж хүсэв. Түүний шавь нар тэднийг зогсоохыг оролджээ.

Матай 19:13; Марк 10:13

Есүс шавь нартаа бяцхан хүүхэдтэй адил байхыг заав.

Есүс шавь нартаа хүүхдүүдийг Өөр рүү нь ирүүл гэж хэлэв. Бяцхан хүүхдүүд Бурханы хаант улсад харьяалагддаг гэж Тэр хэлжээ. Тэрээр хүн Бурхантай хамт дахин амьдрахыг хүсвэл бяцхан хүүхэд адил болох хэрэгтэй гэж тайлбарлав.

Матай 19:14; Марк 10:14–15

Есүс хүүхдүүдийг адислав.

Тэгээд Есүс бяцхан хүүхдүүдийг гартаа тэврээд, тэднийг адисаллаа.

Матай 19:15; Марк 10:16