Үйлс 6–7
Стефан Есүс Христийг гэрчилсэн нь
Зоригт зарц өөрийн гэрчлэлийн төлөө амиа өгөв
Сүм хүрээгээ хурдан тэлж байлаа. Төлөөлөгчид бүх гишүүнд хүрч, анхаарал халамж тавихад хэцүү болж байв.
Үйлс 6:1–2
Төлөөлөгчид туслах боломжтой долоон хүнийг дуудахаар шийдэв. Тэд гишүүдээс мэргэн мөн Ариун Сүнсээр дүүрэн хүмүүсийг хайж олохыг хүсэв.
Үйлс 6:3
Гишүүдийн сонгосон хүмүүсийн нэг нь Стефан байв. Төлөөлөгчид түүнийг адислав. Стефан маш их итгэлтэй байсан бөгөөд хүмүүсийн дунд агуу гайхамшгуудыг үйлдэв.
Үйлс 6:5–8
Стефан Есүс Христийн тухай мэргэн ухаан мөн Сүнсээр зааж байв. Гэвч синагогийн удирдагчдад түүний зааж байсан зүйл таалагдсангүй. Тэд түүнийг Мосе, Бурхан хоёрын эсрэг ярьж байна гэв. Тэд Стефаныг тэргүүн тахилч болон бусад удирдагчийн өмнө авчрав.
Үйлс 6:9–15; 7:1
Стефаны нүүр царай тэнгэр элчийнх шиг харагдаж байв. Тэрээр удирдагчдад Бурхан израилчуудыг аврахаар Мосег илгээсэн боловч тэд Мосег үргэлж дагадаггүй байсныг сануулав. Стефан Мосег Есүс Христтэй адил байсан гэж хэлэв. Бурхан Өөрийн ард түмнийг аврахаар Есүсийг илгээсэн боловч удирдагчид Түүнийг дагаагүй. Удирдагчид Стефанд ихэд хилэгнэв.
Үйлс 7:20–43, 51–54
Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд харлаа. Тэрээр Есүс Христийг Тэнгэрлэг Эцэгийн дэргэд зогсож байхыг харав.
Үйлс 7:55–56
Стефаныг харсан зүйлээ удирдагчдад хэлэхэд тэд бүр ч их дургүйцэв. Тэд уурсан хашхиралдаж, Стефаныг барьж авав. Тэгээд тэд түүнийг хотоос чирэн гаргав.
Үйлс 7:57
Тэд гадуур хувцсаа Саул гэдэг хүний хөлд тавив. Тэгээд тэд Стефаныг алахын тулд түүн рүү чулуу шидэцгээв. Саул тэдний хийсэн зүйлтэй санаа нэг байв. Стефан залбирав. Тэрээр өөрийг нь зовоож буй хүмүүсийг уучлахыг Их Эзэнээс гуйв. Тэрээр мөн сүнсийг нь тэнгэрт хүлээн авахыг Их Эзэнээс гуйжээ.
Үйлс 7:59–60; 8:1