Судрын түүхүүд
Тэнгэр элч Петрийг шоронгоос сулласан нь—Бурхан залбиралд хариулдаг.


Үйлс 12:1–17

Тэнгэр элч Петрийг шоронгоос сулласан нь

Бурхан залбиралд хариулдаг.

Петрийг шоронд хорив.

Херод нэртэй хаан Христэд итгэгчдэд дургүй байв. Тэрээр төлөөлөгч Иаковыг цаазалжээ. Дараа нь Петрийг шоронд хорив. Тэрээр 16 цэргээр шоронг хамгаалуулсан байлаа.

Үйлс 12:1–4

Хүмүүс Петрийн төлөө залбирч байгаа нь.

Сүмийн гишүүд үүнийг сонсоод Петрийн төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан ахин дахин залбирч байлаа.

Үйлс 12:5

Петр шоронд унтаж байгаа нь.

Нэг шөнө Петр унтаж байлаа. Түүнийг хоёр цэргийн дунд хоёр гинжээр гинжилсэн байв.

Үйлс 12:6

Тэнгэр элч Петрт үзэгдэж байгаа нь.

Гэнэт шоронд гэрэл гялбаж, тэнгэр элч үзэгдэв. “Түргэн бос” гэж тэнгэр элчийг хэлэхэд Петрийн гараас гинж нь мултран унав. Тэнгэр элч Петрт өөрийг нь дагаад яв гэлээ.

Үйлс 12:7–8

Тэнгэр элч Петрийг харуулуудын хажуугаар дагуулан гарч байгаа нь.

Петр өөрийгөө зүүдэлж байна гэж боджээ. Тэрээр тэнгэр элчийг даган харуулуудын хажуугаар өнгөрөв. Хот руу хөтлөх төмөр хаалга өөрөө нээгдэж, Петр, тэнгэр элч хоёр хаалгаар гарлаа.

Үйлс 12:9–10

Петр хотод ганцаараа алхаж байгаа нь.

Тэнгэр элчийг явсны дараа, Петр зүүдлээгүй болохоо ойлгов. Их Эзэн түүнийг аврахаар тэнгэр элчээ илгээснийг тэр мэджээ.

Үйлс 12:10–11

Петр Мариагийн гэрийн хаалгыг тогшиж байгаа нь.

Петр олон Сүмийн гишүүн залбирахаар цугласан байсан Мариа гэх эмэгтэйн гэрт очив. Тэрээр хаалгыг нь тогшив.

Үйлс 12:12–13

Роде хаалганы цаанаас Петрийн дууг олж сонсож байгаа нь.

Роде гэх зарц охин хаалганд дөхөж ирэв. Тэрээр Петрийн дууг сонсоод маш их баярлав! Тэрээр бусдадаа хэлэхээр гүйн очив.

Үйлс 12:13–14

Роде Сүмийн гишүүдэд Петрийг үүдэн дээр ирсэн байгааг хэлж байгаа нь.

Роде Петрийг үүдэн дээр байна гэж хэлэхэд хэн ч түүнд итгэсэнгүй. Петр хаалгыг тогшсоор байв.

Үйлс 12:15–16

Петр Эзэн түүнийг шоронгоос гаргасан гэдгийг Сүмийн гишүүдэд хэлж байгаа нь.

Эцэст нь тэд хаалгыг нээж, үнэн болохыг нь харлаа. Петр аврагдсан байв. Их Эзэн тэдний залбиралд хариулжээ. Эзэн түүнийг хэрхэн шоронгоос сулласан талаар Петр бүгдэд ярив.

Үйлс 12:16–17