Судрын түүхүүд
Есүс Саулд үзэгдсэн нь—Нүглээ наманчилж, Их Эзэнийг дагах урилга


Үйлс 9:1–31

Есүс Саулд үзэгдсэн нь

Нүглээ наманчилж, Их Эзэнийг дагах урилга

Саул бусад удирдагчийн хамт Дамаск руу явж байгаа нь.

Саул бол фарисай хүн бөгөөд иудейчүүдийн удирдагч, судар сайн мэддэг байв. Гэвч Саул Есүсийг Аврагч гэдэгт итгэдэггүй байлаа. Тэрээр Есүсийн олон дагагчийг барьж шоронд хорьжээ. Нэгэн өдөр Саул Есүсийн зарим дагагчийг баривчилж, Иерусалим руу аваачиж шийтгэхээр Дамаск хэмээх хот руу явж байв.

Үйлс 9:1–2; 22:4–5; 26:5

Саул Есүсийн дуу хоолойг сонсов.

Саулыг явж байтал гэнэт нэгэн гэрэл түүн дээр тусав. Энэ нь нарнаас ч илүү тод байлаа. Тэр газарт унав. Саул нэгэн дуу хоолой “Саул аа, Саул аа” гэж дуудахыг сонсжээ. Тэгээд тэр дуу хоолой Саулаас яагаад Есүсийн эсрэг тэмцэж, Түүний шавь нарыг гэмтээж байгааг нь асуув.

Үйлс 9:3–4; 26:13–14

Саул Есүсээс юу хийх ёстойгоо асууж байгаа нь.

Саул хэн ярьж байгааг асуув. Тэрхүү дуу хоолой “Би бол Есүс” гэлээ. Саул айж цочирдов. Тэр Есүсээс юу хийх ёстойгоо асуув. Есүс Саулд: “Бос, хотод оч” гэж хэллээ. Тэнд тэр цаашид юу хийх ёстойгоо мэдэж авах байлаа.

Үйлс 9:5–6

Саул Дамаск руу хөтлүүлэн явж байгаа нь.

Саул босож, дуулгавартай дагав. Тэр сохорсон байлаа. Тэрээр юу ч харж чадахгүй байв. Түүнтэй хамт аялж явсан хүмүүс түүнийг хөтлөн Дамаск хот руу оров. Гурван өдрийн турш Саул юу ч идэж, уусангүй.

Үйлс 9:8–9

Есүс Ананиа дээр ирсэн нь.

Ананиа бол Дамаскт амьдардаг байсан Есүсийн шавь нарын нэг байв. Есүс үзэгдлээр Ананиа дээр ирж, Саулд очиж тусал гэж хэлэв.

Үйлс 9:10–12

Ананиа Есүст хариулж байгаа нь.

Гэвч Ананиа эргэлзэж байлаа. Тэр Саулын талаар сонсож байсан. Тэрээр Саул Есүсийн шавь нарын эсрэг ямар их тэмцэж байсныг мэдэж байв.

Үйлс 9:13–14

Есүс Ананиагаас Саулд туслахыг хүсэж байгаа нь.

Тэгсэн ч Есүс Ананиагаас Саулд туслахыг хүсэв. Есүс Саулыг иудей бус мөн Түүний тухай мэддэггүй олон хүнд Өөрийн сайн мэдээг хүргүүлэхээр сонгосон гэдгээ хэлэв.

Үйлс 9:15–16

Ананиа Саулыг адисалж байгаа нь

Ананиа Есүсийг дуулгавартай дагажээ. Тэр Саулыг олж, түүнийг адисалсан. Ананиа түүнийг “Саул дүү” гэж дуудав.

Үйлс 9:17

Саул хардаг болсон нь.

Ананиа Саулд өөрийг нь эдгээж, Ариун Сүнсээр дүүргүүлэхийн тулд Есүс түүнийг илгээсэн гэж хэлэв. Тэр даруй Саулын нүд хараа оров.

Үйлс 9:17–18

Саул хүмүүст сайн мэдээний тухай зааж байгаа нь.

Саул баптисм хүртлээ. Тэгээд тэр хотын бүх хүнд Есүс Христийн тухай заав. Саул ийм их өөрчлөгдсөнд хүмүүс гайхацгааж байв. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацаанд Паул гэж нэрлэгдэх болов. Тэрээр иудейчүүдэд болон бусад олон хүнд Есүст итгэхийг заажээ. Паул Есүс Христийн төлөөлөгч болов.

Үйлс 9:18–22, 29–31; 13:9