Лук 2:39–52
Есүс хүү
Суралцаж, өсөж хөгжсөн нь
Мариа, Иосеф хоёр Есүсийг Назар хотод өсгөсөн. Тэр цаг хугацаа өнгөрөх тусам Тэнгэрлэг Эцэгийн талаар улам ихийг мэдэж авав. Тэрээр Эцэгийнхээ Өөрөөр нь хийлгэхийг хүссэн ажилд бэлтгэсэн.
Лук 2:39–40; Сургаал ба Гэрээнүүд 93:12–14
Есүс 12 настайдаа гэр бүл, найз нөхдийнхөө хамт Алгасал баярыг тэмдэглэхээр Иерусалим руу явжээ. Тэд тэндээ хэд хонов.
Лук 2:41–43
Мариа, Иосеф хоёр гэртээ харих замдаа Есүсийг өөрсөдтэй нь хамт байхгүй байгааг анзаарав. Тэд Иерусалим руу буцаж очоод, Түүнийг хайв. Тэдний санаа маш их зовж байв.
Лук 2:44–46
Мариа, Иосеф хоёр гурван өдөр хайсны эцэст Есүсийг олжээ. Тэрээр ариун сүмд хэдэн багш нартай хамт судрын тухай ярилцаж байв. Багш нар Түүнээс асуулт асууж байв. Тэд Есүсийг ямар их зүйлийг мэдэж авч, ойлгосныг хараад гайхан биширч байв!
Лук 2:46–47; Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбар 46с-г үзнэ үү
Мариа Есүсийг олж чадахгүй байхдаа ямар их санаа зовж байснаа Түүнд хэлэв. Есүс “Тэнгэрлэг Эцэгийнхээ ажлыг хийж байсан” хэмээн хариулав. Есүс гэр бүлийнхээ хамт Назар руу буцаж явав. Есүс Мариа, Иосеф хоёрын үгэнд дуулгавартай байдаг байв.
Лук 2:48–52
Есүс суралцсаар байв. Тэр өсөж том болж, хүч чадалтай болсон. Тэнгэрлэг Эцэг Түүнийг хайрлаж, Түүнийг тохинуулалдаа бэлтгэхэд нь тусалсан. Есүс эргэн тойрныхоо хүмүүст хайртай байсан бөгөөд тэд ч бас Түүнд хайртай байсан.
Лук 2:52