“Гана дахь ‘Зогсолт’,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Гана дахь ‘Зогсолт’,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1989 оны 6-р сараас 1990 оны 11-р сар
Гана дахь “Зогсолт”
Гэгээнтнүүд цугларах боломжгүй болсон ч итгэлтэй хэвээр үлджээ
Алис Жонсон төрөлх эх орон Ганадаа үйлчилж байсан номлогч байв. Тэр Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж, Сүмийг өсөж хөгжихөд нь туслах дуртай байлаа.
Saints, 4:416–417
Нэгэн өдөр Алис гунигтай мэдээ хүлээн авав. Ганагийн засгийн газар Сүмийн цуглааныг дахин хийж болохгүй гэжээ. Номлогчид ч цаашид заах боломжгүй болов.
Saints, 4:417
Цагдаагийн офицерууд номлогчдыг орон сууцнаас нь гарган, дугуйг нь хурааж авчээ. Сүмийн зарим гишүүнийг шоронд хийв. Цэргүүд Сүмийн байрыг цоожлон, хэнийг ч оруулахгүй байлаа. Хүмүүс үүнийг “зогсолт” гэж нэрлэх болов.
Saints, 4:417–418
Номлогчид гэртээ харихаас өөр аргагүй болжээ. Алис өөр хотод байдаг найзтайгаа хамт амьдрах болов. Тэр номлолоо дуусгаж чадахгүй байх вий гэж санаа зовж байлаа.
Saints, 4:418
Гана дахь гэгээнтнүүд яах учраа мэдэхээ больж, сэтгэлээр унаж, айж байв. Тэд ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй байлаа. Тэд дахин сүмдээ явах болов уу?
Saints, 4:418
Гэгээнтнүүд тойргийнхонтойгоо хамт цугларах боломжгүй байсан ч Их Эзэнийг хайрлан, Түүнийг шүтэн бишрэх хүсэл нь бөхсөнгүй. Тэд гэр гэртээ ариун ёслолын цуглаанаа хийдэг байв. Гэр бүлийн санваартан гишүүд талх, усыг адисалж, гэрийнхэндээ тарааж өгөх болжээ.
Сургаал ба Гэрээнүүд 6:32; Saints, 4:419
Зогсолт олон сар үргэлжилж байлаа. Гэгээнтнүүд гэртээ сүмийн дууллаа дуулж, бие биедээ сайн мэдээг заадаг байлаа. Тэд итгэлээ бат бөх хэвээр байлгахад нь туслахын тулд бие биеэ эргэн тойрч байв. Тэд сүмдээ эргэж очихдоо өгөхөөр аравны нэгээ хадгалан цааш нь хийж байлаа. Тэд мөн зогсолт дуусаасай хэмээн залбирч, мацаг барьж байв.
Saints, 4:436–437
Эцэст нь 18 сарын дараа засгийн газар Сүм цуглаанаа дахин явуулж болно гэсэн шийдвэр гаргажээ. Номлолын шинэ ерөнхийлөгч коллежийн оюутан болсон Алистай ярилцахыг хүсэв. Түүнийг “Чи сургуулиа төгсөөд эргэн ирж номлолд үйлчилмээр байна уу?” гэж асуухад нь тэр: “Үгүй ээ, би яг одоо үйлчилмээр байна!” гэжээ.
Saints, 4:437–439
Алис болон бусад гэгээнтэн сүмд дахин явах болсондоо маш их баярлаж байлаа! Зогсолтын дараах анхны ням гараг маш олон хүн гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй байсан тул ариун ёслолын цуглаан бүтэн хоёр цаг үргэлжилжээ. Тэд Их Эзэн хэрхэн тэднийг адисалж, итгэлээ бат бөх байлгахад нь тусалсныг бие биедээ ярьсан юм.
Сургаал ба Гэрээнүүд 20:75; Saints, 4:438