Судрын түүхүүд
Иосеф, Сидней хоёр халдлагад өртсөн нь


“Иосеф, Сидней хоёр халдлагад өртсөн нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Иосеф, Сидней хоёр халдлагад өртсөн нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1832 оны 2-р сар

Иосеф, Сидней хоёр халдлагад өртсөн нь

Уурлаж хилэгнэсэн хүмүүс Бурханы бошиглогчийн ажлыг зогсоохыг оролдов

Уурласан хүмүүс түүдэг галын дэргэд ярилцаж байгаа нь.

Зарим хүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон тэнгэрийн талаар Иосеф Смитийн заасан зүйлд дуртай байлаа. Гэвч бусад хүнд түүний заасан зүйл таалагдахгүй байв. Тэдний зарим нь уурлаж, Иосефын заахыг зогсоохыг хүсэв.

Сургаал ба Гэрээнүүд 76; Гэгээнтнүүд, 1:149–50

Эмма Смит, Иосеф Смит хоёр өвчтэй хүүхдээ асарч байгаа нь.

Нэгэн орой Иосеф өргөж авсан ихэр хүүхдүүдийнхээ нэгийг нь харж хандахад Эммад туслан шөнө дунд болтол сэрүүн байжээ. Хүүхэд маш хүндээр өвдсөн байлаа.

Гэгээнтнүүд, 1:150

Иосефыг унтаж байхад Эмма хүүхдүүдээ асарч байв.

Эмма бяцхан хүүхдийг аваад, Иосефт амар гэж хэлэв. Тэр өглөө номлох ёстой байв. Эцэст нь Иосеф, Эмма хоёр хоёулаа унтжээ.

Гэгээнтнүүд, 1:150

Хүмүүс Иосефыг гэрээс нь чирч гаргаж байгаа нь.

Гэнэт хаалга нээгдэж, уурласан хэсэг хүмүүс өрөөнд дайран орж ирэв. Өнөөх эрчүүд Иосефыг гар, хөл, үснээс нь зулгаан авахад Эмма хашхирлаа. Тэд түүнийг гэрээс нь чирэн гаргав.

Гэгээнтнүүд, 1:150–51

Сидней Ригдоныг газар хэвтэж байхад хүмүүс Иосефыг барьж байгаа нь.

Иосеф тэднээс салах гэж оролдсон ч тэд түүнийг маш чанга барьсан байлаа. Тэр хүмүүс түүний найз Сидней Ригдоныг ч бас гэрээс нь чирч гаргасныг Иосеф харжээ.

Гэгээнтнүүд, 1:151

Хүмүүс Иосефын дээр давирхай болон өд түрхэв.

Тэд Иосефын хувцсыг хуу татан арьс, үсэн дээгүүр нь халуун наалдамхай давирхай асгалаа. Тэгээд түүн дээр өд асгаж хаяад зугтжээ.

Гэгээнтнүүд, 1:152

Эмма найз нарынхаа хамт Иосеф, Сидней хоёрыг асарч байгаа нь.

Эрчүүдийг явсны дараа Иосеф байшин руугаа арай хийн буцлаа. Эмма Иосефыг хараад маш их айв. Ойролцоо амьдардаг байсан найз нар нь юу болсныг сонсоод, туслахаар яаран иржээ. Эмма Иосефын арьсан дээрх давирхайг хусан арилгав. Шөнийн турш Эмма найз нартайгаа хамт Иосеф, Сидней хоёрыг асран халамжилж тусалжээ.

Сургаал ба Гэрээнүүд 25:5; Гэгээнтнүүд, 1:153

Иосеф хэсэг бүлэг хүмүүст номлож байгаа нь.

Маргааш нь Иосеф маш их өвдсөн хэвээр байлаа. Гэвч тэр хувцсаа өмсөн, хэсэг хүмүүст Есүс Христийн тухай заажээ. Түүн рүү дайрсан зарим хүн түүний заахыг сонсож байв. Тэр өдөр Иосеф гурван хүнд баптисм хүртээсэн юм. Хүмүүс түүнийг зогсоохыг оролдож байсан ч тэр Их Эзэний ажлыг хийсээр байлаа.

Сургаал ба Гэрээнүүд 24:8; Гэгээнтнүүд, 1:153