“Мөнхийн гэрлэлт ба гэр бүлүүд,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Мөнхийн гэрлэлт ба гэр бүлүүд,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1843–1846
Мөнхийн гэрлэлт ба гэр бүлүүд
Есүс Христийн хүчээр лацдан холбогдсон нь.
Эмма, Иосеф хоёр гэрлэх үедээ гэрлэлт нь тэднийг үхэх үед дуусна гэдэгт итгэдэг байжээ. Бүх гэрлэлт ийм байсан аж. Гэвч дараа нь Их Эзэн Иосефт гэрлэлт, гэр бүлүүд нь мөнхөд үргэлжлэх болно гэдгийг хэлэв.
Гэгээнтнүүд, 1:413
Их Эзэн Иосефт мөнхийн гэрлэлтийн талаар заав. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн санваарын хүчээр дамжуулан Их Эзэнтэй гэрээ байгуулж болно. Хэрэв тэд гэрээгээ сахивал гэрлэлт нь үүрд үргэлжлэх болно хэмээн Их Эзэн амлажээ. Үүнийг лацдан холбогдох гэж нэрлэдэг. Удалгүй Иосеф, Эмма хоёр мөнхөд лацдан холбогдсон юм.
Сургаал ба Гэрээнүүд 132:7, 19–24; Гэгээнтнүүд, 1:413, 432–433, 481–482, 492, 502–503
Эрэгтэй, эмэгтэй хүн лацдан холбогдох үед тэдний хүүхдүүд тэдэнтэй лацдан холбогддог гэдгийг Иосеф мэдэж авчээ. Есүс Христийн хүчээр тэдний гэр бүл үүрд мөнхөд үргэлжлэх боломжтой болсон юм. Иосеф энэ адислалын тухай гэгээнтнүүдэд хэлэхэд тэд маш их баярлажээ. Тэд хамтдаа лацдан холбогдохыг тэсэж ядан хүлээж байлаа.
Сургаал ба Гэрээнүүд 131:2; 132:6–7; Гэгээнтнүүд, 1:492–493, 580
Их Эзэн дараа нь лацдан холболт ариун сүмд хийгдэх ёстой гэдгийг заажээ. Гэгээнтнүүд лацдан холбогдохын тулд Наувугийн ариун сүмийг барьж дуусгахаар шаргуу хөдөлмөрлөсөн юм. Ариун сүм бэлэн болоход олон гэр бүл лацдан холбуулав. Тэд бүр нас барсан гэр бүлийн гишүүдтэйгээ лацдан холбогджээ. Тэд энэхүү адислалд талархалтай байлаа!
Гэгээнтнүүд, 1:579–580