Судрын түүхүүд
Мэри, Кэролайн Роллинс хоёр


“Мэри болон Кэролайн Роллинс хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Мэри болон Кэролайн Роллинс хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1830 оны 11-р сараас 1831 оны 7-р сар

Мэри болон Кэролайн Роллинс хоёр

Судруудыг хайрлах хайр

Мэри Роллинс номлогчдын Мормоны Номын тухай ярихыг сонсож байгаа нь.

Номлогчид анх Охайогийн Көртландад очиход Мэри Роллинс 12 настай байжээ. Тэр тэднийг Мормоны Номын тухай ярьж байхыг сонсов. Тэр үед Көртландад ганцхан хувь байсан ба Сүмийн удирдагч Исаак Морлейд энэ ном нь байлаа.

Мэри Мормоны Номыг зээлж авахаар гуйж байгаа нь.

Мэри Морлей ахын гэрт нь очоод уг номыг үзэхийг түүнээс хүссэн юм. Морлей ах түүнийг гартаа барихыг нь зөвшөөрчээ. Мэри үүнийг гэр лүүгээ авч явж болох уу гэж асуув.

Мэри Мормоны Номыг зээлж авахаар гуйж байгаа нь.

Морлей ах Мэрид номоо өгөхийг хүссэнгүй. Тэр энэ номыг өөрөө ч олигтой уншаагүй байв. Мэри зээлж авахыг нь зөвшөөрөөч гэж Морлей ахаас гуйжээ.

Мэри Мормоны Номыг уншиж байгаа нь

Морлей ах зөвшөөрөв. Хэрэв Мэри маргааш өглөө эрт авчирч өгнө гэвэл номыг гэртээ аваачиж болно гэж тэр хэлжээ. Мэри үүнийг эрдэнэ мэт үзэж байв. Тэр шөнөжингөө үүнийг уншив.

Мэри номыг Исаак Морлейд буцаан өгч байгаа нь.

Мэриг номыг буцааж өгөхөд Морлей ах хэчнээн их уншсаныг хараад ихэд гайхжээ. ”Жаал аа,” гээд тэр, ”энэ номыг гэртээ аваачиж дуусга. Би хүлээж чадна.” гэж хэлэв.

Мэри Иосеф Смиттэй уулзаж байгаа нь.

Мэри бол Көртландад Мормоны Номыг дуустал нь уншсан анхны хүн байв. Тэр дууссаныхаа дараа удалгүй бошиглогч Иосеф Смиттэй уулзсан байна. Мэри Мормоны Номонд ямар их хайртайг нь мэдээд, Морлей ахын номыг авч болно шүү гэж тэр хэлэв. Тэр Морлей ахад дахиад нэгийг өгөх болно.

Мэри Зарлигуудын Ном хэвлэгдэхийг харж байгаа нь.

Мэри тэр жилийн сүүлээр гэр бүлийнхээ хамт Миссурийн Индепенденст нүүж ирэв. Сүмийн удирдагчдыг Зарлигуудын Ном нэртэй шинэ номыг эмхэтгэж эхлэхийг хараад сэтгэл нь догдолж байлаа. Энэ ном нь Иосеф Смитэд өгөгдсөн Есүс Христийн олон илчлэлийг агуулсан байв.

Сургаал ба Гэрээнүүд 67; 70:1–4; Гэгээнтнүүд, 1:178

Уурлаж хилэгнэсэн хүмүүс хэвлэх машиныг устгаж байгаа нь.

Гэвч Индепенденс дэх зарим хүмүүс Сүмд дургүй байв. Тэд гэгээнтнүүдийг явахыг хүсэж байлаа. Нэгэн өдөр уурласан эрчүүд Зарлигуудын Номыг хэвлэж байсан байшин руу дайран орж ирэв. Тэд хэвлэх машиныг цонхоор шидэж, Зарлигуудын номын хуудаснуудыг гудамжинд цацжээ.

Гэгээнтнүүд, 1:177–78

Мэри, Кэролайн хоёр хашааны ард нуугдаж байгаа нь.

Мэри дүү Кэролайнтайгаа хашааны цаанаас харж байв. Мэри хуудсуудыг муухай болохоос нь өмнө авахыг хүсэж байгаагаа Кэролайнд хэллээ. Кэролайн ууртай эрчүүдээс айж байлаа. ”Тэд биднийг ална шүү дээ” гэж тэр хэлэв. Гэвч Мэри, Кэролайн хоёр тэдгээр хуудаснууд дээр Бурханы үг бичигдсэн байгааг мэдэж байв.

Гэгээнтнүүд, 1:178

Мэри, Кэролайн хоёр зугтаж байгаа нь.

Эгч дүү хоёр эрчүүд тэднийг анхаарахгүй болтол хүлээв. Тэгээд эгч, дүү хоёр гудамж руу гүйн гарч, аль болох олон хуудас шүүрэн авав. Тэднийг зугтах үед хэсэг эрчүүд хараад зогсоох гэж хашхирав. Мэри, Кэролайн хоёр хуудаснуудыг чанга тэврээд, ойролцоох эрдэнэ шишийн талбай руу байдаг хурдаараа гүйлээ.

Гэгээнтнүүд, 1:178–79

Мэри, Кэролайн хоёр эрдэнэ шишийн талбайд нуугдаж байгаа нь.

Эгч, дүү хоёрыг хоёр эр эрдэнэ шишийн талбай руу хөөн орлоо. Эрдэнэ шиш маш өндөр байсан учраас Мэри, Кэролайн хоёр хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байв. Мэри, Кэролайн хоёр хуудсыг доороо нуун, газарт хэвтэв. Тэд тэднийг эрдэнэ шишийн талбайн дундуур хайж явахыг чимээгүйхэн сонсож байлаа.

Гэгээнтнүүд, 1:179

Мэри, Кэролайн хоёр Иосеф Смитийг сонсож байгаа нь

Удалгүй эрчүүд хайхаа больжээ. Мэри, Кэролайн хоёр эсэн мэнд үлдэв. Тэд Зарлигуудын Ном дахь Их Эзэний илчлэлүүд бүхий хуудаснуудыг хадгалж чаджээ. Өнөөдөр тэдгээр илчлэлүүд Сургаал ба Гэрээнүүд номд бий.

Гэгээнтнүүд, 1:179