Судрын түүхүүд
Парлей өршөөл гуйсан нь


“Парлей өршөөл гуйсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Парлей өршөөл гуйсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1837 оны 1-р сараас 7-р сар

Парлей өршөөл гуйв

Найзынх нь гэрчлэл итгэлийг нь бэхжүүлэв

Тэнкфул, Парлей Пратт хоёр нярай хүүхдээ тэвэрч байгаа нь.

Тэнкфул, Парлей Пратт хоёрын хувьд хүүхэд төрөх дөхөхөд Канад дахь номлолоосоо гэртээ иржээ. Тэд яг л Их Эзэний амласнаар эрүүл саруул хүү төрүүлсэн юм.

Гэгээнтнүүд, 1:270

Парлей нялх хүүгээ тэврэн Тэнкфулийн булшны дэргэд байгаа нь.

Харамсалтай нь, Тэнкфул хүүхдээ төрснөөс хойш хэдхэн цагийн дараа нас барсан юм. Парлей түүнгүйгээр хүүхдээ асарч чадахгүй гэдгээ мэдэж байв. Тэр номлолоо дуусгахаар Канад руу буцахдаа Көртландад байдаг нэгэн эмэгтэйгээс нялх хүүхдээ харж хандахыг хүсжээ.

Гэгээнтнүүд, 1:270

Иосеф Смит хүмүүстэй шинэ банкны тухай ярьж байгаа нь.

Иосеф Смит Көртландад Бурханы ажилд зориулан мөнгө цуглуулах банк байгуулжээ. Бусад хүн банкнаас мөнгө зээлж болохын тулд мөнгөө ашиглуулахыг тэр хүмүүсээс хүслээ. Гэвч олон шалтгааны улмаас банк хангалттай мөнгөгүй болж хаагдахаас өөр аргагүй болсон байна. АНУ–ын бусад банк ч мөн адил дампуурч байлаа.

Гэгээнтнүүд, 1:260–61, 264–68

Гэгээнтнүүд Көртландын Ариун сүм дотор банкны талаар маргаж байгаа нь.

Гэгээнтнүүдийн хувьд амьдрал хэцүү болж эхлэв. Зарим нь ажилгүй болж, хоол хүнс, хувцас авах хангалттай мөнгөгүй болжээ. Зарим хүмүүс, Иосефын дотнын найзууд нь хүртэл түүнд уурлаж байлаа. Банк дампуурсан учраас тэд Иосефыг жинхэнэ бошиглогч биш гэж боджээ.

Гэгээнтнүүд, 1:264–68, 272275

Парлей нялх хүүхдээ тэвэрч байгаа нь.

Энэ үеэр Парлей номлолоосоо гэртээ ирэв. Банктай холбоотой асуудлууд Парлейгийн амьдралыг ч бас хэцүү болгожээ. Тэр байшингийнхаа төлбөрийг төлөх хангалттай мөнгөгүй болж мөн амьдрах газаргүй болохоор байлаа.

Гэгээнтнүүд, 1:270–71

Парлей Иосефт захидал бичиж байгаа нь.

Одоо Парлей ч бас Иосефт уурлаж байв. Тэр Иосефт захидал бичжээ. Тэр Иосефт Мормоны Номонд итгэдэг хэвээр байгаагаа хэлжээ. Гэвч тэр бошиглогчийн талаар таагүй зүйлсийг ч бас хэлсэн байв. Тэр анхнаасаа банк байгуулсан нь буруу байсан гэж Иосефт хэлжээ.

Гэгээнтнүүд, 1:271

Парлей Канадын найзуудтайгаа мэндэлж байгаа нь.

Хожим нь Парлейгийн зарим найз Канадаас Көртландад иржээ. Парлей тэдэнд сайн мэдээг заасан бөгөөд тэд түүнтэй дахин уулзахдаа баяртай байлаа.

Гэгээнтнүүд, 1:279–80

Парлей бусад хүний хамт Иосефтой маргалдаж байгааг Парлейгийн найзууд ажиглаж байв.

Гэвч Парлей болон өөр олон хүн Иосеф Смит бол бошиглогч гэдэгт итгэх итгэлээ алдсанд тэд бас гайхжээ.

Гэгээнтнүүд, 1:279–80

Парлей Жон Тэйлортой ярилцаж байгаа нь.

Канадаас ирсэн Парлейгийн найзуудын нэг нь Жон Тэйлор байв. Парлей Жонтой уулзахдаа, Иосеф Смитэд ямар их уурлаж байгаагаа хэлжээ. Тэрээр Жонд Иосефыг цаашид бүү дага гэж хэлэв.

Гэгээнтнүүд, 1:280

Жон Парлейд гэрчлэлээ хуваалцаж байгаа нь.

Жон тэднийг Канадад байхад Иосеф Смит бол жинхэнэ бошиглогч байсан гэсэн гэрчлэлээ Парлей хуваалцсаныг өөрт нь сануулжээ. ”Одоо надад энэ гэрчлэл байгаа,” гэж Жон хэлэв. ”Хэрэв энэ ажил зургаан сарын өмнө үнэн байсан бол өнөөдөр ч үнэн юм. Хэрэв Иосеф Смит тэр үед бошиглогч байсан бол одоо ч бошиглогч байх болно.”

Гэгээнтнүүд, 1:280

Парлей Иосеф болон Көртландын ариун сүм дотор буй бусад хүнийг ажиглав.

Парлей найз Жоныхоо зөв гэдгийг мэдэж байв. Тэр Иосефт уурлан бичсэн захидалдаа ихэд харамсжээ. Иосеф Их Эзэний ажлыг хийхийн тулд чадах бүхнээ хийж байгааг тэр мэдэж байв. Банкны асуудлууд нь Иосефыг Есүс Христийн жинхэнэ бошиглогч байгаагүй гэсэн үг биш байв.

Гэгээнтнүүд, 1:283

Парлей Иосефоос уучлал гуйж байгаа нь.

Парлей Иосефын гэрт очив. Тэр муухай үг хэлсэндээ уучлал гуйж байгаагаа хэлжээ. Иосеф Парлейг уучилж, түүний төлөө залбиран, түүнийг адисалжээ. Парлей илүү олон номлолд үйлчилж, Иосеф Смит бол Их Эзэний бошиглогч гэдгийг дэлхий даяар хүмүүст хэлсэн юм.

Сургаал ба Гэрээнүүд 64:7–11; Гэгээнтнүүд, 1:283