“Янагидагийн гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Янагидагийн гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1950–1951 он
Янагидагийн гэр бүл
Аравны нэг ба Есүс Христэд итгэх итгэл
Тошико Яанагида, Токичи Яанагида хоёр Японд амьдардаг байв. Тэд Есүс Христэд итгэж, Түүний Сүмд нэгдсэн байлаа. Гэвч тэр үед Японд амьдрал хэцүү байжээ. Дайнд олон гэр орон, байшин барилга сүйдсэн байлаа. Тошико, Токичи хоёр гэр бүлдээ зориулж байшин барихыг хүссэн ч их ядуу байжээ.
Гэгээнтнүүд, 3:543
Янагидагийнхан Их Эзэн тэднийг аравны нэгээ төлөхийг хүсдэгийг мэдэж байсан ч төлж чадна гэдэгтээ итгэхгүй байв. Тошико нэг номлогчоос юу хийх ёстойгоо асуужээ. “Аравны нэгээ төлөх нь бидэнд их хэцүү байна” гэж тэр хэлэв. Хэрэв тэд аравны нэгээ төлбөл Их Эзэн тэдэнд гэр оронтой болох зорилгодоо хүрэхэд тусална хэмээн тэр номлогч амлажээ.
Сургаал ба Гэрээнүүд 119; Гэгээнтнүүд, 3:543–544
Тошико, Токичи хоёр яахаа мэдэхгүй байлаа. Тэдэнд хүүгийнхээ сургуулийн үдийн хоолыг авах мөнгө ч бараг байсангүй. Гэвч тэд Их Эзэнд итгэж, аравны нэгээ төлөхөөр шийджээ.
Гэгээнтнүүд, 3:543–544
Их Эзэн Янагидагийн гэр бүлийг адисалжээ. Удалгүй тэд газар худалдан авч, байшингаа барьж эхэллээ.
Гэгээнтнүүд, 3:544
Нэг өдөр байцаагч ирэв. Тэдний газарт асуудал байгаа тул тэд тэнд байшин барьж болохгүй гэж тэр хэлжээ. Тэр ажилчдад ажлаа зогсоо гэж хэлэ.
Гэгээнтнүүд, 3:544
Янагидагийнхан маш их гунигтай байлаа. Тэд юу болсныг номлогчдод хэлжээ. Номлогчид Янагидагийнхантай хамт мацаг барьж, залбирна гэдгээ хэлэв.
Гэгээнтнүүд, 3:545
Дараа нь өөр нэг байцаагч ирлээ. Тэдний газартай холбоотой асуудлыг шийдвэрлэж болно гэж тэр хэлэв. Янагидагийнхан гэр орноо барьж чадахаар болжээ. Байцаагч “Та хоёр ямар нэг сайн зүйл хийсэн байх” гэж Тошико, Токичи хоёрт хэлэв. Тэд Бурхан өөрсдийг нь адисалсан гэдгийг мэдэж байлаа. Тэд Түүнд итгэж, аравны нэгээ төлсөндөө баяртай байв.
Гэгээнтнүүд, 3:545