Судрын түүхүүд
Мартинсын гэр бүл


“Мартинсын гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Мартинсын гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1972 оны 4-р сараас 1978 оны 11-р сар

Мартинсын гэр бүл

Их Эзэний адислалыг хүлээх нь

Элвэсио Мартинс ажлаа тараад, гэр лүүгээ машинаар явж байгаа нь.

Элвэсио Мартинс Бразилийн Рио Де Жанейро дахь ажлаасаа гэр лүүгээ машинаар явж байжээ. Замаар дүүрэн машин байсан учир аль нь ч хөдөлж чадахгүй байлаа. Элвэсио амьдралынхаа тухай бодов. Тэр сайн ажилтай, эхнэр Рудадаа болон өөрийн хүүхдүүд болох Маркус, Мариса хоёртоо хайртай байлаа. Гэвч түүнд ямар нэг зүйл дутагдаж байгаа юм шиг санагддаг байв.

Saints, 4:229–230

Элвэсио өвдөг сөгдөн залбирч байгаа нь.

Элвэсио машинаасаа буугаад залбирч эхлэв. Тэр “Бурхан минь, яг хаана байгааг тань мэдэхгүй ч би Таныг хаа нэгтээ байгааг мэдэж байна” гээд гэр бүл нь ямар нэгэн зүйлийг эрэлхийлж мөн тэдэнд Түүний тусламж хэрэгтэй байгааг Тэнгэрлэг Эцэгт хэлжээ. Тэгээд Элвэсио машиндаа буцаж суугаад гэр рүүгээ явлаа.

Saints, 4:230

Мартинсынхан хожмын үеийн гэгээнтэн номлогчдыг угтан авч байгаа нь.

Хожим нь Их Эзэн Нэгдсэн Улсаас номлогчдыг илгээв. Тэд Мартинсын гэр бүлд зочилжээ. Тэд гэрт нь амар амгалангийн сүнсийг авчирсныг Элвэсио анзаарав. Тухайн цаг үед Нэгдсэн Улсад хар арьстай хүмүүст ихэвчлэн таагүй ханддаг байсныг тэр мэдэж байв. Тэр: “Танай шашин хар арьстнуудад хэрхэн ханддаг вэ?” гэж тэр асуужээ.

Saints, 4:230–231

Номлогчид Мартинсынханд ариун сүм болон санваарын хязгаарлалтуудыг тайлбарлаж байгаа нь.

Номлогчид Бурханы бүх хүүхэд баптисм хүртэж болно гэдгийг тайлбарлав. Гэвч тэр үед Африк гаралтай өвөг дээдэстэй хар арьстнууд санваар хүртэж, ариун сүмийн ихэнх адислалыг хүлээн авах боломжгүй байсан юм. Элвэсио, Руда хоёрт өөр олон асуулт байлаа. Номлогчид асуултуудад нь чадах ядахаараа хариулж байв.

Saints, 4:231

Сүмийн ерөнхийлөгч Давид О.Маккэй өвдөг сөгдөн залбирч байгаа нь.

Бошиглогчид олон жилийн турш санваар болон ариун сүмийн адислалууд хэзээ бүх хүнд өгөгдөх боломжтойг мэдэхийн тулд залбирсан.

Saints, 4:71

Мартинсынхан Сүмийн цуглаан дээр хүмүүстэй мэндчилж байгаа нь.

Элвэсио, Руда хоёр сүмд явж үзэхээр шийджээ. Тэндхийн гэгээнтнүүд үнэхээр хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Мартинсынханд сүмээс сурч мэдсэн зүйл нь таалагдаж байлаа.

Saints, 4:231–232

Мартинсын гэр бүл баптисм хүртэхээр шийдэж байгаа нь.

Нэг өдөр Маркус сүмээс гэртээ харих замдаа гэрийнхэн нь илүү аз жаргалтай байгааг анзаарснаа тэдэнд хэлжээ. Маркус: “Юунаас болж байгааг би мэднэ. Энэ бол Есүс Христийн сайн мэдээ юм” гэж хэлэв. Гэр бүлийнхэн нь ч Маркусын зөв гэдгийг мэдэж байсан тул баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар шийджээ.

Saints, 4:232

Элвэсио, Руда хоёр Бразилын Сан Паулу Ариун сүм баригдаж байгаа газар дээр ирсэн байгаа нь.

Хэдэн жилийн дараа Бразилын гэгээнтнүүд ариун сүм барихаар завгүй ажиллаж байв. Мартинсын гэр бүл баярлаж байсан ч бас гунигтай байлаа. Онцгойлон адислагдсаны дараа тэд ариун сүмд орох боломжгүй байсан юм. “Санаа зовох хэрэггүй. Их Эзэн бүхнийг мэднэ” гэж Элвэсио Рудад хэлжээ.

Saints, 4:293–294

Мартинсынхан найзтайгаа ярилцаж байгаа нь.

Итгэлтэй хэвээр үлдэх амар байсангүй. Хүмүүс Мартинсын гэр бүлийг шоолдог байв. Тэд яагаад Сүмд байсаар байгааг найзууд нь хүртэл ойлгодоггүй байлаа. Гэвч Элвэсио болон түүний гэр бүл энэ бол Есүс Христийн Сүм байсныг мэдэж байв.

Saints, 4:251–252

Руда Элвэсиотой ариун сүм, санваарын эрхийн хязгаарлалтыг болиулсан талаар ярилцаж байгаа нь.

Нэг өдөр Элвэсиог ажлаасаа ирэхэд нь Руда “Надад сайхан, гайхалтай сайхан мэдээ байна!” гэв. Удаан хугацаагаар мацаг барьж, залбирсны дараа бошиглогч, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нэгэн илчлэлийг хүлээн авчээ. Бурхан түүнд арьсны өнгөнөөсөө үл хамааран хүн бүр санваар болон ариун сүмийн адислал бүрийг хүлээн авч болно хэмээжээ.

Албан ёсны тунхаг 2; Saints, 4:318–319

Мартинсын гэр бүл ариун сүмд шүтэн биширч багаа нь.

Мартинсын гэр бүл болон өөр олон хүн үүнийг маш удаан хүлээсэн ажээ. Ингээд хүлээх хэрэггүй болжээ! Элвэсио, Маркус хоёр санваар хүлээн авч, Элвэсио, Руда болон хүүхдүүд нь ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбуулсан юм. Тэд одоо сайн мэдээний бүх адислалыг хүлээн авах боломжтой болжээ.

Saints, 4:319–321