“Мэргэн ухааны үг,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Мэргэн ухааны үг,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1833 оны 2-р сар
Мэргэн ухааны үг
Их Эзэний өгсөн эрүүл мэндийн хууль
Иосеф Смит Ньюел болон Анн Витней нарын дэлгүүрийн дээд давхарт уулзахаар сүмийн цөөн хэдэн хүнийг урьжээ. Тэд тэнд сайн мэдээ болон бусад сэдвээс суралцан, хамтдаа залбирдаг байв. Тэд эдгээр уулзалтаа Бошиглогчдын сургууль гэж нэрлэсэн байлаа.
Сургаал ба Гэрээнүүд 88:117–137; Гэгээнтнүүд, 1:166
Эрэгтэйчүүдийн олон нь хичээлийн үеэр гаанс татаж, тамхи зажилдаг байв. Утаа агаарыг бүрэнхийлж, тамхи шалыг нь бохирдуулж байлаа. Цуглаануудын дараа Эмма Смит өрөөг цэвэрлэхээр дээд давхарт гарчээ. Өрөө маш их бохир байв.
Гэгээнтнүүд, 1:167
Эмма шалыг сойздон үрж байсан ч тамхины толбо арилсангүй. Тэгээд тэр Иосефт бохир байдлын талаар хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:167
Иосеф Эммаг сонсов. Түүний үгийг сонсоод тэр тамхины талаар Их Эзэн ямар бодолтой байсан бол гэж боджээ.
Гэгээнтнүүд, 1:167
Тэгээд Иосеф Их Эзэнээс тамхины тухай асуув. Гэгээнтнүүдэд зориулсан мэргэн ухааны үг түүнд байгаа хэмээн Их Эзэн Иосефт хэлжээ.
Сургаал ба Гэрээнүүд 89:1–9; Гэгээнтнүүд, 1:167
Их Эзэн гэгээнтнүүдийг тамхи татах, согтууруулах ундаа эсвэл ”халуун ундаа” буюу цай, кофе ууж болохгүй гэж хэлжээ.
Сургаал ба Гэрээнүүд 89:1–9; Гэгээнтнүүд, 1:167
Их Эзэн мөн гэгээнтнүүдэд үр тариа, жимс идэх нь сайн гэдгийг заажээ. Тэр бас тэднийг заримдаа мах идэж болно гэж хэлэв.
Сургаал ба Гэрээнүүд 89:10–17; Гэгээнтнүүд, 1:168
Мэргэн ухааны үгийг нь дагахаар сонгосон гэгээнтнүүд хамгаалагдах болно гэдгийг Их Эзэн Иосефт хэлсэн юм. Их Эзэн тэднийг эрүүл мэнд, мэдлэг, хүч чадлаар адислахаа амласан билээ. Иосеф Бошиглогчдын сургуулийн эрэгтэйчүүдэд Их Эзэний мэргэн ухааны үгийн талаар хэлэв.
Сургаал ба Гэрээнүүд 89:18–21; Гэгээнтнүүд, 1:168
Өрөөнд байсан эрчүүд Их Эзэний мэргэн ухааны үгийг дагахыг хүсэж байгаагаа харуулахын тулд тамхи, гаанснуудаа галд шатаалаа.
Гэгээнтнүүд, 1:168