Судрын түүхүүд
Миссури дэх асуудал


“Миссури дэх асуудал,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Миссури дэх асуудал,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1831 оны 7-р сараас 1833 оны 7-р сар

Миссури дэх асуудал

Аюултай цагт итгэлээ бат хадгалах нь

Индепенденсийн зарим хүмүүс Гэгээнтнүүд ирсэнд дургүйцэж байгаа нь.

Олон гэгээнтэн Миссурийн Индепенденст амьдрахаар иржээ. Сион хотыг тэнд байгуулахыг Их Эзэн тэднээс хүссэн юм. Гэвч Гэгээнтнүүд болон Индепенденст амьдарч байсан хүмүүс хоорондоо таарахгүй байв. Тэд олон зүйл дээр санал зөрөлдөж байлаа. Хотын зарим хүмүүс уурлаж, гэгээнтнүүдийг явахыг хүсэж байв.

Сургаал ба Гэрээнүүд 57:1–3; Гэгээнтнүүд, 1:171–74

Индепенденсийн удирдагчид Эдвард Партрижтэй уулзаж байгаа нь.

Эдвард Партриж Индепенденсийн бишоп байв. Тэр хотын удирдагчидтай уулзалтад иржээ. Гэгээнтнүүд Индепенденсийг орхин явах ёстой гэж тэд хэлж байв. Бурхан гэгээнтнүүдийг Индепенденст Сионыг байгуулахыг хүсэж байгааг бишоп Партриж мэдэж байлаа. Тэр гэгээнтнүүдийг явж болохгүй гэж хэлэв.

Гэгээнтнүүд, 1:176

Ууртай хүмүүс байшин, барилгыг нурааж байгаа нь.

Ууртай хүмүүс гэгээнтнүүдийн барьсан байшин, барилгуудыг нурааж эхлэв.

Гэгээнтнүүд, 1:177–78, 182

Эрчүүд Эдвард Партриж, Чарльз Аллен нарыг барин авч байгаа нь.

Тэр хүмүүс бишоп Партриж болон Чарльз Аллен гэгч өөр нэг хүнийг гэрээс нь авч явжээ. Тэд хоёр хүнийг хотын төв рүү чирэв.

Гэгээнтнүүд, 1:179

Эдвард, Чарльз хоёр давирхай, өдөөр хучигдсан байгаа нь.

Бишоп Партриж, ”Хэрэв би шашин шүтлэгийнхээ төлөө зовох ёстой бол, энэ нь надаас өмнө бусад хүмүүсийн үйлдсэнээс илүү зовох хэрэг биш юм” гэж хэлжээ. Эрчүүд бишоп Партриж, Чарльз хоёрыг газарт түлхэж унагав. Тэд бие дээгүүр нь халуун давирхай түрхэж өд асгалаа.

Гэгээнтнүүд, 1:179–80

Виллям МакЛелин ойд нуугдаж байгаа нь.

Индепенденс дэх Сүмийн гишүүн Виллям МакЛелин уурласан хүмүүсийн юу хийж байгааг сонсжээ. Тэр айж, нуугдахаар ой руу гүйв.

Гэгээнтнүүд, 1:182

Виллям баригдвал юу хийхээ бодож байгаа нь.

Ууртай эрчүүд түүнийг олбол юу болох бол гэж Виллям боджээ. Тэд түүнийг үүнийх нь төлөө алахыг завдсан ч гэсэн тэр Мормоны Ном үнэн хэмээн хэлсээр байх уу?

Гэгээнтнүүд, 1:182–83

Оливер Каудери, Давид Витмер хоёр Виллямыг олсон нь.

Виллямын найзууд болох Оливер Каудери, Давид Витмер нар түүнийг ойгоос олжээ. Оливер, Давид хоёр Мормоны Номонд итгэдэг гэдгийг Виллям мэдэж байв. Тэнгэр элч ирж, тэдэнд алтан ялтаснуудыг үзүүлсэн байлаа. Виллям тэднээс ”Энэ Мормоны Ном үнэн үү, гэдгийг надад хэлж өгөөч” гэж асуув.

Гэгээнтнүүд, 1:183

Оливер, Давид хоёр гэрчлэлээ Виллямтай хуваалцаж байгаа нь.

Оливер Виллямд Мормоны Ном үнэн гэдгийг хэллээ. Тэд ууртай эрчүүд өөрсдийг нь алахыг оролдсон ч гэрчлэлээ хүмүүстэй хуваалцахаа хэзээ ч болихгүй гэж хэлжээ. ”Би та нарт итгэж байна” гэж Виллям хэлэв.

Сургаал ба Гэрээнүүд 17:3–6; Гэгээнтнүүд, 1:183