Судрын түүхүүд
Хауны тээрэм


“Хауны тээрэм,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Хауны тээрэм,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1838 оны 10-р сараас 1839 оны 2-р сар

Хауны тээрэм

Дайралт ба гайхамшиг

Виллард Смит болон түүний гэр бүлийнхэн Хауны тээрэмд.

Виллард Смит 11 настай байв. Түүний гэр бүл Миссуригийн Хауны тээрэмд бусад гэгээнтэнтэй хамт амьдардаг байлаа. Тэд Фар Вестэд байх гэгээнтнүүдтэй цаг алдалгүй нэгдэхийг хүсэж байв.

Сургаал ба Гэрээнүүд 115:7–8; Saints, 1:347–348

Хауны тээрэм дэх гэгээнтнүүд рүү зэвсэгт халдлага хийхээр хүмүүс ирж байгаа нь.

Нэгэн өдөр Виллардыг аав болон Сардиус, Алма гэдэг хоёр дүүтэйгээ хамт байхад нь гэнэт буун дуу, хашгирах чимээ сонсогдов. Хүмүүс гэгээнтнүүд рүү дайрахаар ирсэн нь тэр байлаа.

Saints, 1:348–349

Гэгээнтнүүд Хауны тээрэмд дайрч буй хүмүүсээс нуугдаж байгаа нь.

Бүгд аюулгүй газар олохоор гүйлдэв. Дарханы газар олон хүүхэд, эрэгтэйчүүд нуугджээ. Виллардын аав, дүү нар бас тийш явж орсон ч Виллард тэднээс салж, овоолсон модны ард нуугдав. Эргэн тойронд нь буун дуу сонсогдож байлаа.

Saints, 1:349, 353

Виллард гүйж байгаа нь.

Виллард нэг газраас нөгөө рүү гүйн нуугдаж байв. Эцэст нь буун дуу зогсож, халдан довтлогчид Хауны тээрмийг орхин оджээ.

Saints, 1:353

Виллард дарханы газар байгаа нь.

Виллард гэр бүлээ олохоор дарханы газар ирэв. Виллардын аав болон дүү Сардиус нь амиа алдсан ч дүү Алма нь амьд үлдсэн байжээ.

Saints, 1:353

Виллард дүү Алмагаа тэвэрч байгаа нь.

Алма аарцгандаа буудуулж, хүнд шарх авсан байжээ. Виллард Алмаг өргөж, майхан руугаа авч явав.

Saints, 1:353–354

Аманда Смит хүү Алмагийнхаа төлөө залбирч байгаа нь.

Виллардын ээж Аманда Алмагийн аарцгийг нь хэрхэн эдгээхээ мэдэхгүй байсан ч Бурхан мэднэ гэдгийг мэдэж байв. Тэр залбирч, нэгэн дуу хоолой яг юу хийх ёстойг нь хэлж өгөхийг сонсжээ.

Saints, 1:354

Аманда Алмагийн шархыг цэвэрлэн арчилж байгаа нь.

Аманда Алмагийн шархыг үнсээр угааж, модны үндсийг нухан жижиглэж шархан дээр нь тавиад, аарцгийг нь даавуугаар ороов. Тэр “Одоо ингээд хөдлөхгүй хэвтэж бай. Их Эзэн чамд шинэ аарцаг өгөх болно” гэж хүүдээ хэлэв.

Saints, 1:354–355

Аманда тусламж гуйн залбирч байгаа нь.

Дараахан нь Миссурийн амбан захирагч гэгээнтнүүдэд мужийг нь орхин явахгүй бол тэд амь насаа алдах болно хэмээн хэлжээ. Гэвч Алмагийн аарцаг эдгэрч амжаагүй байв. Аманда залбирч, Их Эзэнээс тусламж гуйв. Есүс тэдний гэр бүлийг хэзээ ч орхихгүй гэсэн нэгэн дуу хоолой түүнд сонсогджээ. Амандад ямар ч муу зүйл түүнд хүрч чадахгүй гэсэн мэдрэмж төржээ.

Сургаал ба Гэрээнүүд 88:83; Saints, 1:372, 378–379

Аарцаг нь эдгэрсний дараа алхаж буй Алма .

Аманда залбирсныхаа дараахан хүүхдүүд нь орилж хашгирахыг сонсжээ. Тэр хүүхдүүдээ хайн гүйж гараад, Алмаг гүйж байхыг харав. “Би зүгээр боллоо, ээж ээ!” гэж тэр хэллээ. Түүний аарцаг эдгэрсэн байлаа! Энэ бол Их Эзэнээс ирсэн гайхамшиг байв. Аманда гэгээнтнүүдтэй хамт амар амгалан амьдрах газрыг олохоор хүүхдүүдээ дагуулан Миссуриг орхин явжээ.

Saints, 1:379