“Олон эхнэр авах ёс,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Олон эхнэр авах ёс,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1831–1890 он
Олон эхнэр авах ёс
Тухайн цаг үед зориулсан зарлиг
Бошиглогч Иосеф Библийг судалж байхдаа Абрахам, Мосе зэрэг бошиглогчид нэгээс олон эхнэртэй байсан талаар уншжээ. Иосефт энэ талаар олон асуулт байсан тул тэр залбирч, Их Эзэнээс асуухаар шийдсэн байна.
Сургаал ба Гэрээнүүд 132:1; Saints, 1:121, 503
Ерөнхийдөө эрэгтэй хүн нэг л эхнэртэй байх ёстой хэмээн Их Эзэн хэлсэн. Гэвч заримдаа Их Эзэн эрэгтэй хүнд нэгээс илүү эхнэртэй байхыг зарлигласан байдаг. Үүнийг олон эхнэр авах ёс гэж нэрлэдэг. Их Эзэн зарлиг болгосон тохиолдолд л Түүний хүмүүс олон эхнэр авч болно хэмээн Иосефт хэлжээ.
Иаков 2:27–30; Сургаал ба Гэрээнүүд 132:34–39; Saints, 1:121, 290–291, 489–490, 503
Олон жилийн дараа Их Эзэн Иосефт болон зарим гэгээнтэнд олон эхнэр ав хэмээн хэлсэн. Энэ зарлигийн дагуу амьдрах нь амар байсангүй.
Saints, 1:290–291, 444–446
Засгийн газар олон эхнэр авах ёсыг хориглосон хууль гаргав. Зарим гэгээнтэн, түүний дотор Сүмийн удирдагчид шоронд хоригджээ.
Saints, 2:501–504
1890 онд Их Эзэн Сүмийн ерөнхийлөгч Вилфорд Вүдраффт эрчүүд цаашид нэгээс олон эхнэр авч болохгүй гэдгийг хэлсэн. Сүмийн удирдагчид энэ зарлигийг гэгээнтнүүдтэй хуваалцжээ. Эр хүн зөвхөн нэг эхнэртэй байх ёстой хэмээх Их Эзэний энэ зарлиг өнөөдөр ч хүчинтэй хэвээр.
Албан ёсны тунхаг 1; Saints, 2:598–601, 607–609