Судрын түүхүүд
Гэгээнтнүүд нас барагсдын төлөөх баптисмын талаар мэдэж авав


“Гэгээнтнүүд нас барагсдын төлөөх баптисмын талаар мэдэж авав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Гэгээнтнүүд нас барагсдын төлөөх баптисмын талаар мэдэж авав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1840 оны 8-р сараас 10-р сар

Гэгээнтнүүд нас барагсдын төлөөх баптисмын талаар мэдэж авав

Баптисм хүртээгүй гэр бүлийн гишүүдийнхээ төлөө найдах нь

Жэйн Нэйман Иосеф Смитийн үг хэлж байгаа оршуулга дээр.

Жэйн Нэйман Наувуд амьдардаг байжээ. Түүнийг нэгэн оршуулгад очиход тэнд Иосеф Смит үг хэлж байлаа. Уг оршуулга Жэйнийг хүү Сайрусынхаа тухай бодоход хүргэжээ. Хүү нь нас барсан бөгөөд баптисм хүртээгүй байв. Жэйн Сайрусын төлөө санаа зовдог байлаа. Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахын тулд баптисм хүртэх ёстой гэдгийг тэр мэддэг байв.

Гэгээнтнүүд, 1:421

Иосеф Алвин Смитийн булшны өмнө өвдөг сөгдөн сууж байгаа нь.

Иосеф түүний сэтгэлийг ойлгож байв. Тэр баптисм хүртэлгүй нас барсан ах Алвиныхаа талаар бас ижил зүйлийг боддог байлаа.

Гэгээнтнүүд, 1:421

Иосеф нас барагсдын төлөөх баптисмын сургаалыг зааж байгаа нь.

Тэрхүү оршуулга дээр Иосеф Бурханы өөрт нь заасан нэг зүйлийн тухай хуваалцжээ. Хэн нэгэн баптисм хүртэлгүй нас барвал бид түүний өмнөөс баптисм хүртэж болно гэж тэр хэлэв.

Гэгээнтнүүд, 1:421

Жэйн хүүгийнхээ төлөө баптисм хүртэж байгаа нь.

Жэйн үүнийг сонсоод маш их баяртай байлаа. Уг оршуулгын ёслолын дараа удалгүй тэр сүмийн нэг ахлагчтай хамт гол руу явав. Тэр ахлагч Сайрусын төлөө Жэйнд баптисм хүртээжээ.

Гэгээнтнүүд, 1:421

Иосеф илүү олон гэгээнтэнд нас барагсдын төлөөх баптисмын тухай зааж байгаа нь.

Хэдэн долоо хоногийн дараа Иосеф гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисмын тухай илүү ихийг заав. Нас барсан олон хүн баптисм хүртэхийг хүсэж байгааг тэр хэлэв. Тэд Есүс Христийг дагахыг хүсжээ. Тэд амьд сэрүүн гэр бүлийн гишүүдийгээ өөрсдийнх нь өмнөөс баптисм хүртээсэй хэмээн хүлээж, найдаж байдаг гэв.

Сургаал ба Гэрээнүүд 128:15–19; Гэгээнтнүүд, 1:423

Гэгээнтнүүд нас барагсдын төлөө баптисм хүртэж байгаа нь

Гэгээнтнүүд тэр даруй гол руу очлоо. Тэд хайртай хүмүүсийнхээ төлөө баптисм хүртжээ. Хайрум Смит Алвины өмнөөс баптисм хүртэв. Хожим нь Их Эзэн нас барагсдын төлөөх баптисмыг ариун сүмд хийх ёстой ба баптисм бүрийг бүртгэн авч, эрэгтэй хүн эрэгтэй хүний өмнөөс, эмэгтэй хүн эмэгтэй хүний өмнөөс баптисм хүртэх ёстой хэмээн заасан юм.

Сургаал ба Гэрээнүүд 124:29–32; 127:5–12; 128:1–9; Гэгээнтнүүд, 1:424