“Гэрчүүд Мормоны Номын ялтаснуудыг харав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Гэрчүүд Мормоны Номын ялтаснуудыг харав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1829 оны 3-аас 9-р сар
Гэрчүүд Мормоны Номын ялтаснуудыг харав
Дэлхий дахинд гэрчлэх нь
Иосеф, Эмма, Оливер нар Пеннсильвани дахь Смитийн гэрт алтан ялтаснуудыг үргэлжлүүлэн орчуулсаар байв. Гэвч хотынх нь хүмүүс тэднийг зогсоохыг хүсжээ. Оливер Нью-Йоркт амьдардаг Давид Витмер гэдэг найзтай байв. Тэд гэрт нь нүүж очин, орчуулгын ажлаа дуусгаж болох уу гэж Оливер Давидаас асуужээ.
Гэгээнтнүүд, 1:68
Давид болон түүний гэр бүлийнхэн зөвшөөрчээ. Тэд Иосеф, Эмма, Оливер гурвыг гэртээ угтан авчээ. Тэд одоо орчуулгаа тайван хийх боломжтой болов. Витмерийн гэрт олон хүн амьдардаг байлаа. Энэ нь тэдэнд хийх ажил их байдаг гэсэн үг. Ялангуяа Давидын ээж Марид.
Гэгээнтнүүд, 1:68–70
Нэгэн өдөр Мариг ажиллаж байхад нь тэнгэр элч Моронай түүн дээр айлчлан иржээ. Түүнийг олон нэмэлт ажлаас болоод ядарсан гэдгийг мэдэж байгаагаа тэр түүнд хэлэв. Тэр түүний итгэлийг хүчирхэгжүүлэхийг хүсжээ. Тэр цүнхээ онгойлгож, алтан ялтаснуудыг гаргаж ирэв. Тэр хуудаснуудыг эргүүлэн, бичвэрийг Марид үзүүлжээ. Тэр Мариг адислагдах болно гэж амлав.
Гэгээнтнүүд, 1:70–71
Зарим хүн ялтаснуудыг жинхэнэ гэдэгт итгээгүй. Иосеф ялтаснуудыг хэнд ч үзүүлэхгүй байх Их Эзэний зарлигийг дуулгавартай дагасан. Их Эзэн ялтаснуудыг дахин гурван гэрч харахыг зөвшөөрөх болно гэж хэлэв. Давид Витмер, Мартин Харрис, Оливер Каудери нар гэрч болж болох уу гэж асуужээ. Их Эзэн тэднийг болно гэв.
Сургаал ба Гэрээнүүд 5:11–12; 17; Гэгээнтнүүд, 1:73
Иосеф, Мартин, Оливер, Давид нар ой руу явав. Тэд өвдөг сөгдөөд, ялтаснуудыг харахын тулд Бурханаас ээлжлэн гуйсан боловч юу ч тохиолдсонгүй.
Гэгээнтнүүд, 1:73
Мартин Харрис өөрийгөө тэдний залбирал хариулагдахгүй байгаагийн шалтгаан гэж боджээ. Мартиныг явахад бусад нь залбирсаар байв.
Гэгээнтнүүд, 1:73
Тэгтэл тэнгэр элч тод гэрэлд үзэгджээ. Тэр Оливер, Давид хоёрт алтан ялтаснуудыг мөн тэдгээрийн дээрх бичээсийг үзүүлэв. Иосеф ялтаснуудыг Бурханы хүчээр орчуулсан ба орчуулга нь зөв хэмээх Бурханы дуу хоолойг тэд сонсжээ. Бурхан тэднийг харж, сонссон зүйлээ хүн бүрд хэлэх ёстой гэв.
“Гурван гэрчийн гэрчлэл”; Гэгээнтнүүд, 1:73–74
Иосеф Мартиныг олохоор явлаа. Тэр залбирсаар байжээ. Иосеф түүнтэй хамт залбирав. Тэгтэл тэнгэр элч үзэгдэж, Оливер, Давид хоёрт үзүүлсэн шигээ Мартинд ялтаснуудыг үзүүлэв.
Гэгээнтнүүд, 1:74
Дараа нь Иосеф Мари Витмерийн гэрт ирсэн эцэг эхтэйгээ уулзахаар явав. Тэр өөр хүмүүс ялтаснуудыг харсанд ямар их баяртай байгаагаа тэдэнд ярилаа. Ингээд гэрчүүд Иосеф үнэн ярьж байгааг хүмүүст хэлэх боломжтой болжээ. Мартин Бурхан өөрийг нь гэрч болохыг зөвшөөрсөнд хэчнээн их баярласнаа хүн болгонд хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:74–75
Хэд хоногийн дараа Их Эзэн Иосефт алтан ялтаснуудыг аав, хоёр ах, Давидын дөрвөн ах дүү болон хүргэн ах хэмээх найман хүнд үзүүл гэж хэлэв. Тэд ялтаснуудыг барьж, хуудаснуудыг нь эргүүлж үзжээ. Тэд ялтаснууд жинхэнэ гэдгийг мэдэж авав.
“Найман гэрчийн гэрчлэл”; Гэгээнтнүүд, 1:75
Мормоны Номын орчуулга ийнхүү дуусжээ. Иосеф алтан ялтаснуудыг тэнгэр элч Моронайд буцааж өгөв. Хүн бүр уншиж, Есүс Христийн тухай илүү ихийг мэдэж болохын тулд уг номыг хэвлэх цаг ирлээ.
Гэгээнтнүүд, 1:75–76
Мормоны Номыг хэвлэхэд маш их мөнгө хэрэг болов. Мартин Харрис энэ зардлыг төлөхийн тулд фермийнхээ хэсгийг өгчээ. Тэр Мормоны Ном үнэн гэдгийг мэддэг байсан учраас ингэсэн юм. Хүн бүрийг уншиг гэж уг номын хувь бүрд Мартины болон бусад гэрчийн гэрчлэл байдаг. Гэрчүүд гэрчлэлээ хэзээ ч үгүйсгээгүй юм.
Сургаал ба Гэрээнүүд 19:26–27, 34–35; Гэгээнтнүүд, 1:76–78