Судрын түүхүүд
Израилын хуаран


“Израилын хуаран,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Израилын хуаран,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1833 оны 11-р сараас 1835 оны 2-р сар

Израилын хуаран

Их Эзэнд найдаж сурах нь

Миссури дэх гэгээнтнүүд майханд амьдарч байлаа.

Миссурийн Индепенденст амьдарч байсан гэгээнтнүүдэд тусламж хэрэгтэй байв. Тэд Бурханы хүссэнээр Сионыг барихын тулд шаргуу хөдөлмөрлөж байлаа. Гэвч хотын бусад хүн тэднийг тэнд байлгахын хүссэхгүй байсан тул гэгээнтнүүдийг гэрээ орхин явахад хүргэв.

Saints, 1:195

Иосеф Смит Миссури дэх гэгээнтнүүдийн зовлон зүдгүүрийн талаар олж мэдэв.

Иосеф Смит Көртландад амьдарч байлаа. Тэр Миссури дэх гэгээнтнүүдэд юу тохиолдсон талаар сонсоод, сэтгэлээр унав. Түүнийг юу хийвэл дээр болохыг мэдэхээр залбирахад Их Эзэн Миссури руу хамт явах хүмүүсээ ол хэмээн Иосефт хэлжээ. Засгийн газар гэгээнтнүүдэд гэр орноо эргүүлэн авахад нь тусална гэж тэд найдаж байв.

Сургаал ба Гэрээнүүд 103:1–2, 11–20, 30–34; Saints, 1:195–196

Израилын хуаран Миссури дэх гэгээнтнүүдэд туслахаар бэлтгэж байгаа нь.

Ойролцоогоор 100 хүн сайн дураараа түүнтэй нэгджээ. Бошиглогч уг бүлгийг Израилын хуаран хэмээн нэрлэв. Тэд Миссури дэх гэгээнтнүүдэд туслахаар явж байгаадаа баярлаж байлаа.

Saints, 1:197–199

Иосеф Бригам Янг, Хибэр Кимбалл, Вилфорд Вүдрафф нарыг унтан авч байгаа нь

Бригам Янг, түүний найз Хибэр Кимбалл хоёр тухайн бүлгийн нэг хэсэг байлаа. Вилфорд Вудрафф гэгч залуу алс холын Нью-Йоркоос туслахаар ирсэн байв.

Saints, 1:197–198

Израилын хуарангийн гишүүд амарч байгаа нь.

Хуаранд олон хүн нэмэгдэв. Тэд бүтэн сар алхаж, өргөн мөрнийг гатлан Миссурид иржээ. Тэд ядарч бас бие нь хөндүүрлэн өвдөж байсан бөгөөд урт замд зарим хүн сэтгэл санаагаар унахад хүржээ. Гэвч тэд дахиад урт замыг туулж Индепенденс хотод очих байлаа.

Saints, 1:200–201

Хэсэг эрчүүд Израилын хуаранг хайж байгааг Иосефт хэлж буй эмэгтэй

Цааш явж байтал нэгэн эмэгтэй тэднийг дуудан, хэсэг эрчүүд тэднийг алахаар ирж байгааг хэлэв.

Saints, 1:203

Морь унасан таван хүн Иосеф болон Израилын хуарангийхныг заналхийлж байгаа нь.

Израилын хуаран голоос дээш толгод дээр хоноглов. Буудаллаж байх үеэр нь морь унасан таван хүн ирээд, 300 хүн хуаран руу довтлохоор ирж яваа гэж аархажээ. Израилын хуарангийн олон гишүүний санаа зовж байв. Харин Иосеф тэдэнд Бурхан тусална гэдэгт итгэ гэж хэлжээ.

Saints, 1:203

Иосеф болон бусад хүн сүм дотор толгой хоргодож байгаа нь.

Удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан бүрхэж, аадар бороо орж эхэллээ. Голын ус дээшлэн, салхинд модод унаж, тэнгэрт аянга цахив. Иосеф бусадтайгаа хамт хоргодож болох жижигхэн сүм олж, тэд шөнөжингөө дуулал дуулан өнгөрөөжээ. “Бурхан энэ шуургыг захирч байна!” хэмээн Иосеф хэлэв.

Saints, 1:203–204

Иосеф Израилын хуарангийн гишүүдэд гэртээ харьж болно гэж хэлэв.

Шуурга тэдэн рүү довтлон ирж буй хүмүүсийг зогсоосон байлаа. Аюул хуарангийн хажуугаар өнгөрсөн ч засгийн газар гэгээнтнүүдэд туслахгүй гэдгээ хэлэв. Их Эзэн Израилын хуарангийнхан гэртээ харьж болно гэж Иосефт хэлжээ. Гэгээнтнүүд Бурханы зарлигуудыг дагаснаар Сионыг байгуулах ёстой байв. Тэрээр “Сионы тулалдаануудад тулалдах болно” гэж амлажээ.

Сургаал ба Гэрээнүүд 105:1–19; Saints, 1:204–205

Израилын хуарангийн гишүүд бие биетэйгээ ярилцаж байгаа нь.

Хуарангийн зарим гишүүн үүнийг сонсоод дургүйцжээ. Тэд Сионы төлөө тулалдаж чадаагүйдээ харамсаж байв. Зарим нь Израилын хуаран зорилгодоо хүрээгүй гэж гэж бодож байлаа. Харин Бригам Янг, Хибэр, Вилфорд зэрэг адил бодолтой хүмүүс бошиглогч Иосефтой хамт байж, Түүнээс суралцах боломж олдсонд талархаж байв.

Saints, 1:205–206

Бригам Янг Есүс Христийн төлөөлөгчөөр онцгойлон адислагдаж байгаа нь.

Үүний дараа Их Эзэн Иосеф Смитэд Сүмийг нь удирдахад туслах Арван хоёр төлөөлөгчийг дууд хэмээн хэлэв. Төлөөлөгчид нь дэлхий даяар Есүс Христийн нэрийн онцгой гэрч нар болох байлаа. Арван хоёр төлөөлөгчийн найм нь Израилын хуаранд явсан хүмүүс байв. Иосефтой хамт үйлчилсэн нь тэднийг энэ чухал дуудлагад бэлтгэхэд тусалсан байлаа.

Сургаал ба Гэрээнүүд 18:26–27; 107:23; Saints, 1:214–217