”Көртландын ариун сүмийг онцгойлон адислав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
”Көртландын ариун сүмийг онцгойлон адислав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1836 оны 3-р сар
Көртландын ариун сүмийг онцгойлон адислав
Их Эзэний өргөөнд Түүний Сүнсийг мэдрэх нь
Бараг гурван жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст Көртландын ариун сүмийг барьж дуусгасан юм. Бошиглогч Иосеф гэгээнтнүүдийг ариун сүмийг онцгойлон адислах онцгой цуглаанд урьжээ. Тэр онцгой залбирал хэлээд, ариун сүмийг Их Эзэнд зориулна. Энэ нь Их Эзэний ариун өргөө болох байв.
Гэгээнтнүүд, 1:235
Цуглааны өглөө эрт хэдэн зуун гэгээнтэн ариун сүмд цугларчээ. Бүх суудал дүүрэхэд хүмүүс үүдэнд зогсож, үлдсэн нь гадаа зогсоод цонхоор харж байлаа. Ариун сүм онцгойлон адислагдахыг хараад хүн бүр сэтгэл догдолж байв.
Гэгээнтнүүд, 1:235–36
Иосеф ариун сүмийг онцгойлон адислах залбирлыг уншив. Тэрээр гэгээнтнүүд Өөрийг нь дуулгавартай дагасан гэж Их Эзэнд хэлжээ. Тэр ариун сүмийг Өөрийн өргөө болгон хүлээн авахыг Их Эзэнээс гуйсан юм.
Ариун сүмд ирсэн хүн бүр Их Эзэний хүчийг мэдэрч, энэ бол Түүний өргөө гэдгийг мэдээсэй хэмээн Иосеф залбирлаа.
Иосеф түүнчлэн гэгээнтнүүд нүгэл үйлдсэн үедээ тэр даруй наманчлахын тулд залбирсан байна. Бүх дэлхийд Түүний сайн мэдээг хуваалцах хүчийг тэр Их Эзэнээс гуйсан юм. Залбирлын дараа найрал дуучид ”Бурханы Сүнс” нэртэй шинэ дууг дуулав. Хүмүүс баяр хөөрөөр дүүрэн байлаа. Тэд босож зогсоод Их Эзэнийг магтан дуулав.
Сургаал ба гэрээнүүд 109:21–32; Дуулал, д. 2; Гэгээнтнүүд, 1:237
Олон хүн тэр өдөр ариун сүмд тэнгэр элч нарыг харсан билээ. Тэд тэнгэрээс ариун сүм рүү бууж буй хурц гэрлийг харсан юм. Зарим хүн үүнийг үүл шиг харагдаж байна гэжээ; Бусад нь гал шиг харагдаж байна гэцгээв. Тэд бүгдээрээ ариун сүмийг ариун газар болохыг нь мэдэрчээ. Энэ нь үнэхээр Их Эзэний өргөө болсон байлаа.
Гэгээнтнүүд, 1:237