“Иосеф, Оливер хоёр санваарын түлхүүрүүдийг хүлээн авав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Иосеф, Оливер хоёр санваарын түлхүүрүүдийг хүлээн авав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1836 оны 4-р сар
Иосеф, Оливер хоёр санваарын түлхүүрүүдийг хүлээн авав
Есүс Христ тэнгэр элчүүдийнхээ хамт Көртландын ариун сүмд зочлов
Көртландын ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш долоо хоногийн дараа мянган гэгээнтэн Аврагчийг шүтэн бишрэхээр ариун сүмд цуглав. Тэр өдөр Христийн амилсны баярын ням гараг байлаа. Иосеф Смит, Оливер Каудери болон Арван хоёр төлөөлөгч ариун ёслолыг гэгээнтнүүдэд түгээв.
Сургаал ба Гэрээнүүд 110-р хэсгийн гарчиг; Saints, 1:239
Ариун ёслолын дараа Иосеф, Оливер хоёр ариун сүмийн хөшигний ард залбирах нам гүм газар олов.
Сургаал ба Гэрээнүүд 110-р хэсгийн гарчиг; Saints, 1:239
Залбирч дуусаад дээшээ харахад нь Есүс Христ тэдний өмнө зогсож байв! Гэгээнтнүүд ариун сүмийг барихын тулд шаргуу хөдөлмөрлөснийг тэр мэдэж байлаа. Есүс “Би энэ өргөөг хүлээн авлаа” гээд ариун сүмийн адислалууд олон хүнд агуу баяр баясгаланг авчирна гэдгийг Иосеф, Оливер хоёрт хэлэв.
Есүсийг явсны дараа Хуучин Гэрээний бошиглогч Мосе Иосеф, Оливер хоёр дээр иржээ. Тэр тэдэнд Израилыг цуглуулах санваарын түлхүүрүүдийг өгөв. Энэ нь тэд сайн мэдээг хуваалцах ажлыг удирдаж, Аврагчийн Сүмд хүмүүсийг авчрахын тулд дэлхий даяар номлогчдыг илгээж болно гэсэн үг байлаа.
Дараа нь бошиглогч Елиас хүрч ирэв. Тэр Иосеф, Оливер хоёрт Абрахамын гэрээг сэргээх түлхүүрүүдийг өгчээ. Энэ нь гэгээнтнүүд Абрахамын хүлээн авсан тэрхүү гэрээг Их Эзэнээс хүлээн авах боломжтой, мөн тэдэнд сайн мэдээ, Бурханы адислалуудыг газар газрын хүмүүст ирээдүйд авчрах хүч байх болно гэсэн үг байв.
Эцэст нь бошиглогч Елиа үзэгдэв. Тэрээр Иосеф, Оливер хоёрт гэр бүлүүдийг мөнхөд лацдах буюу холбох санваарын түлхүүрүүдийг өгчээ. Гэгээнтнүүдийн ариун сүмд гүйцэтгэсэн ажлууд тэнгэрт хүлээн зөвшөөрөгдөх болно. Ийн Сүмд Аврагчийн ажлыг гүйцэтгэж, Түүнийг дэлхий дээр дахин ирэхэд бэлтгэх хүчтэй болсон юм.