Судрын түүхүүд
Сюза Янг Гэйтс ба Жозеф Ф.Смит


“Сюза Янг Гэйтс ба Жозеф Ф.Смит,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Сюза Янг Гэйтс ба Жозеф Ф.Смит,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1902–1918 он

Сюза Янг Гэйтс ба Жозеф Ф.Смит

Сүнсний дэлхийн талаарх илчлэл

Бригам Янг охин Сюзатайгаа ярилцаж байгаа нь.

Сюза Янг Гэйтс бол Бригам Янгийн охин юм. Тэр Ютад төрж, өссөн бөгөөд бичиж, бас Их Эзэний Сүмд үйлчлэх дуртай байлаа.

Saints, 3:9–10, 64

Сюза санваарын адислал авч байгаа нь.

Сюза насанд хүрсэн хойноо хүндээр өвдөж, санваарын адислал авахыг хүсэв. Адислалд Их Эзэн Сюзагаас ариун сүмийн ажил хийлгэхийг хүсэж байгаагаа хэлжээ.

Saints, 3:193–194

Сюза нэг эмэгтэйтэй ариун сүм, гэр бүлийн түүхийн тухай ярилцаж байгаа нь.

Адислалын дараа Сюзагийн бие сайжирч, тэр гэр бүлийнхээ түүхийг судлахад цаг заваа зориулах болов. Тэр баптисм хүртээгүй нас барсан гэр бүлийн гишүүдээ олохдоо ариун сүмд орж, тэдний өмнөөс баптисм хүртдэг байлаа. Тэр бас гэр бүлийн түүхийн ажлын талаар хүмүүст ярих дуртай байсан ч харамсалтай нь олон хүн сонирхохгүй байв.

Saints, 3:194–195, 206

Сюза Жозеф Ф.Смиттэй ярилцаж байгаа нь.

Нэг өдөр Сюза өөрийн найз Сүмийн ерөнхийлөгч Жозеф Ф.Смит дээр ирэв. Ерөнхийлөгч Смит өвдөөд олон хонож байлаа. Бас хүү нь нас барсанд тэр их гашуудаж байгааг Сюза мэдэж байв. Түүнчлэн дайн дажин, өвчин эмгэг гээд дэлхийд болж байгаа үйл явдал түүний сэтгэлийг шаналгаж байлаа.

Saints, 3:197–199, 205–206

Жозеф Ф.Смит үзэгдлийнхээ талаар Сюзад ярив.

Харин Сузаг ерөнхийлөгч Смиттэй ярилцахаар ирэхэд сэтгэл нь ихэд догдлон түүнтэй ярилцлаа. Бурхан өөрт нь ер бусын үзэгдэл үзүүлсэн гэдгийг тэр Сюзад хэлэв. Уг үзэгдэл нь нас барсныхаа дараа хүмүүсийн очдог сүнсний дэлхийн тухай байсан бөгөөд тэр үзэгдлээ цаасан дээр бичсэн байлаа. Ерөнхийлөгч Смит уг бичвэрээ Сюзад өгөөд, түүнээс уншихыг хүсэв.

Saints, 3:206–207

Сюза үзэгдлийн тухай уншиж байгаа нь.

Сюза бичвэрийг уншлаа. Энэ нь Есүс Христ сүнсний дэлхийд зочилсон тухай өгүүлсэн байв. Тэр амьд сэрүүн байхдаа сайн мэдээг хүлээн аваагүй сүнснүүдэд заалгахаар Адам, Ева болон бусад итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг илгээжээ. Тэд эдгээр сүнсийг хүмүүс өөрсдийнх нь төлөө ариун сүмд баптисм хүртэхэд бэлтгэн тусалж байв.

Сургаал ба Гэрээнүүд 138:11–19, 29–48; Saints, 3:206–207

Жозеф Ф.Смит, Сюза хоёр ярилцаж байгаа нь.

Сюза ерөнхийлөгч Смитийн үзэгдлийг уншаад ихэд гайхшрав. Ерөнхийлөгч Смит түүн рүү инээмсэглэн хараад, “Сюза, чи маш агуу ажил хийж байна” гэж хэлжээ. Тэр түүнийг Их Эзэнд итгэх итгэлийнх нь төлөө хайрладгаа хэлэв.

Saints, 3:206

Сюза Солт Лэйкийн ариун сүмийн дэргэд сууж байгаа нь.

Сюза уг илчлэлийн тухай тэмдэглэлдээ бичжээ. “Ай, энэ нь миний хувьд тайвшрал байлаа!” гэж тэр бичив. Тэр энэ талаар найз нартаа болон Сүмийн бусад гишүүдэд хэлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Ерөнхийлөгч Смитийн үзэгдэл сүнсний дэлхий дэх хүмүүсийн төлөө ариун сүмийн ажил хийхэд гэгээнтнүүдийг сүнслэгээр өдөөнө гэдгийг тэр мэдэж байв.

Saints, 3:207