”Көртландын ариун сүмийг барьсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
”Көртландын ариун сүмийг барьсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1832 оны 12-р сараас 1836 оны 3-р сар
Көртландын ариун сүмийг барьсан нь
Их Эзэнд зориулсан онцгой өргөө
Их Эзэн Иосеф Смитэд гэгээнтнүүд Көртландад нэгэн онцгой байшинг барих цаг нь болсон хэмээн хэлсэн ажээ. Энэ өргөө нь Их Эзэн Өөрийн хүмүүс дээр айлчлан ирж, тэдэнд амлалтуудыг өгдөг ариун сүм болох байлаа. Тэрээр Өөрийн ариун сүм дотор тэдэнд онцгой бэлэг өгөх байв. Тэр энэ бэлгийг хүч чадлын хишиг хэмээн нэрлэжээ.
Сургаал ба Гэрээнүүд 88:119; 95:8; Гэгээнтнүүд, 1:205
Гэгээнтнүүд ариун сүмийн барилгыг тэр даруй барьж эхлээгүй юм. Хэдэн сарын дараа Их Эзэн ариун сүм маш чухал болохыг тэдэнд сануулжээ. Хайрум Смит багаж хэрэгсэл цуглуулахаар аав, ээжийнх рүүгээ гүйв. Ээж нь түүнээс хаашаа явж байгааг нь асуухад тэр Их Эзэний өргөөн дээр хамгийн түрүүнд ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Гэгээнтнүүд Көртландад ариун сүмийг барьж эхлэв. Энэ нь асар их мөнгө болон хөдөлмөр шаардсан. Сидней Ригдон шиг сүмийн гишүүд ариун сүмийг барихад маш их мөнгө өгсөн юм. Тэд Их Эзэний зарлигуудыг дагаж, Түүний өргөөнд адислалуудыг нь хүлээн авахдаа сэтгэл догдлон баярлаж байв.
Гэгээнтнүүд, 1:209–211
Гэгээнтнүүд ариун сүмийг барих явцад тэдний мөнгө дуусаж эхлэв. Сидней болон Сүмийн бусад удирдагч санаа зовж байлаа. Сидней Бурханаас тусламж хүсэн залбирчээ.
Гэгээнтнүүд, 1:210–11
Кэролайн Типпэтс хэмээх Сүмийн гишүүн гэр бүлийнхээ хамт их хэмжээний мөнгө хадгалсан байжээ. Кэролайн ариун сүм барихад туслахын тулд Сүмд мөнгөө зээлдүүлжээ.
Гэгээнтнүүд, 1:211–13
Көртландын олон гэгээнтэн ариун сүмийг барихын тулд шаргуу хөдөлмөрлөсөн юм. Зарим нь морин тэргээр дүүрэн чулуу ачаад, ариун сүм рүү хүргэж байлаа. Зарим нь ажилчдад зориулж хоол хийж, хувцас оёдог байв. Хүүхдүүдийн түүсэн шилний хэлтэрхийнүүдийг тээрэмдэж, ариун сүмийн хананд түрхэхэд тэр нь нарны гэрэлд гялтганан, гэрэлтэх байв.
Гэгээнтнүүд, 1:210, 219, 221
Удалгүй ариун сүм баригдаж дууслаа! Гэгээнтнүүд Их Эзэний өөрсдөд нь амласан адислалуудыг хүлээн авахаар өргөөнд нь очихдоо сэтгэл догдолж байлаа.
Гэгээнтнүүд, 1:221