Судрын түүхүүд
Наувуг орхиж, өрнөд рүү явсан нь


“Наувуг орхиж, өрнөд рүү явсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Наувуг орхиж, өрнөд рүү явсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1844 оны 6-р сараас 1847 оны 7-р сар

Наувуг орхиж, өрнөд рүү явсан нь

Гэгээнтнүүд Их Эзэнд амлалт өгч, амлалтаа биелүүлэв

Бригам Янг Наувугийн ариун сүмийг барьж дуусгах ажлыг удирдаж байгаа нь.

Иосеф Смитэд нас барав. Одоо Бригам Янг болон бусад төлөөлөгч Сүмийг удирдах боллоо. Гэгээнтнүүд Наувуд амар тайван байх боломжгүй болж, Наувуг орхин явах хэрэгтэй болно гэдгийг Бригам мэдэж байв. Гэвч Их Эзэн тэднийг эхлээд ариун сүмийг барьж дуусгахыг хүссэн юм. Тэрээр тэднийг Түүнтэй гэрээ байгуулж, гэр бүлээрээ лацдан холбуулаасай хэмээн хүссэн юм.

Saints, 1:571, 579–580

Бригам ариун сүмд адислалуудаа хүлээн авахад нь гэгээнтнүүдэд тусалж байгаа нь.

Хэдэн сарын дараа хүмүүс ариун сүмд гэрээ байгуулахад бэлэн болсон байв. Мянга мянган гэгээнтэн ариун сүмд иржээ. Бригам шөнө орой болтол ариун сүмд байж, Их Эзэнтэй гэрээ байгуулахад нь тэдэнд туслав. Эцэст нь тэд Наувуг орхиж явах хэрэгтэйг Бригам хүн бүрд хэлжээ.

Saints, 1:582

Бригам гэгээнтнүүдэд Наувуг орхиж явах хэрэгтэйг хэлж байгаа нь.

Маргааш өглөө нь Бригамыг сэрэхэд улам олон гэгээнтэн ариун сүмд орохоор хүлээж байв. Бригам тэдэнд Наувуд үлдэх нь аюултай бөгөөд өрнөдөд шинэ орон гэрээ олох хэрэгтэй гэж хэлжээ. Тэнд очоод тэд шинэ ариун сүм барьж болно хэмээн тэр амлав.

Saints, 1:582–583, 264–214

Гэгээнтнүүд ариун сүмд адислалууд хүлээн авъя хэмээнд Бригамаас гуйж байгаа нь.

Гэвч гэгээнтнүүд явсангүй. Тэд шинэ гэр оронтой болох аян замдаа гарахаасаа өмнө Их Эзэнтэй гэрээ байгуулахыг хүсжээ.

Saints, 1:583

Бригам гэгээнтнүүдэд үргэлжлүүлэн ариун сүмд адислалуудаа хүлээн авахад нь тусалсаар.

Бригам тэдний нүүр царайг хараад бодлоо өөрчилжээ. Тэрээр дараагийн хоёр өдрийг ариун сүмд гэрээнүүд байгуулахад нь гэгээнтнүүдэд тусалж өнгөрүүлэв.

Saints, 1:583

Наувуг орхин өрнөд рүү хийх аян замаа эхлүүлж буй гэгээнтнүүд.

Гэгээнтнүүд Их Эзэнтэй гэрээнүүдээ байгуулсан учраас Наувуг орхин явах цаг нь болжээ. Их Эзэн тэдэнд зориулан газар бэлтгэснийг Бригам мэдэж байв. Тэр уг газрыг үзэгдлээр үзсэн ажээ. Тэд аян замаа эхлүүлэв. Цаг агаар хүйтэн, газар шавар шавхайтай байлаа. Хүмүүс өвдөж, хоол хүнс нь ч дуусаж байв.

Saints, 2:16–18, 20–21

Бригам болон бусад хүн цасанд дарагдсан хуаранд амьдарч байгаа нь.

Гэгээнтнүүдийн урдах зам урт байлаа. Тэд яаж ийм урт удаан, хүнд бэрх аян замыг туулах вэ гэж Бригам бодож байв. Тэр Бурханаас тусламж хүсэн гуйжээ.

Saints, 2:46

Гэгээнтнүүд Винтер Квортерст бие биенээ халамжилж байгаа нь.

Их Эзэн Бригамд нэгэн илчлэлт өгөв. Тэр Бригамд гэгээнтнүүдийг хэрхэн удирдахыг заажээ. Тэд ядуусыг харж халамжлахад бие биедээ туслах хэрэгтэй гэж Тэр хэлэв.

Сургаал ба Гэрээнүүд 136:1–8

Гэгээнтнүүд хавар нь өрнөд рүү хийх аяллаа үргэлжлүүлж байгаа нь.

Их Эзэн Өөртэй нь байгуулсан гэрээнүүдээ санах хэрэгтэйг гэгээнтнүүдэд хэлжээ. Хэрэв тэд тэгж чадвал Тэрээр тэднийг адисалж, аян замд нь туслах байв.

Сургаал ба Гэрээнүүд 136:4, 11, 42; Saints, 2:47

Булшны дэргэд сөгдөн суусан гэр бүл.

Аян зам маш хүнд хэвээр байлаа. Олон хүн нас барсан ч ариун сүмийн гэрээнүүдийнхээ ачаар гэгээнтнүүд гэр бүлийн гишүүдтэйгээ дахин уулзана гэдгээ мэдэж байв.

Вилфорд Вудрафф, Бригам Янг хоёр Солт Лэйкийн хөндийд ирж байгаа нь.

Хэдэн сарын дараа, 1847 онд анхны гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндийд иржээ. Бригам Янг Солт Лэйкийн хөндийг анх хараад: “Энэ бол зөв газар байна” гэж хэлсэн аж. Энэ нь түүний үзэгдлээр харсан тэр газар нь буюу гэгээнтнүүдийн аюулаас хол байх газар байлаа. Энд тэд Их Эзэнийг шүтэн биширч, Түүний ажлыг амар тайван хийх боломжтой байв.

Saints, 2:17, 64–67

Дэлхий даяарх ариун сүмүүд болон гэгээнтнүүдийн зургийн цуглуулга

Он жилүүд өнгөрөхийн хэрээр гэгээнтнүүд илүү олноороо ирсэн. Тэд хүмүүст Их Эзэнтэй гэрээнүүд байгуулж болох олон олон ариун сүмийг барьсан. Тэд Есүс Христийн сайн мэдээг заах номлогчдыг дэлхий даяар илгээсэн юм. Аврагчийн Сүм өсөн хөгжиж, газар газрын Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адисалсаар байлаа.