Судрын түүхүүд
Эммад зориулсан илчлэл


“Эммад зориулсан илчлэл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Эммад зориулсан илчлэл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1830 оны 7-р сар

Эммад зориулсан илчлэл

Их Эзэний ажлыг хийхээр Түүгээр сонгогдсон нь

Иосеф, Эмма руу баяртай гээд даллаж байгаа нь.

Эмма, Иосеф хоёрын амьдрал маш хурдан өөрчлөгдөж байлаа. Их Эзэн Иосефт фермдээ анхаарал хандуулахаа болих хэрэгтэй гэж хэлжээ. Үүний оронд Иосеф цаг заваа хүмүүст Есүс Христийн тухай зааж, Их Эзэний Сүмийг өргөжин тэлэхэд туслахад зориулах ёстой байв.

Сургаал ба Гэрээнүүд 24:7–9; Гэгээнтнүүд, 1:96

Эмма, Иосефын явахыг цонхоор харж байгаа нь.

Энэхүү өөрчлөлтийн талаар Эммад олон асуулт байв. Тэр Иосефийг Их Эзэнд үйлчилж байх хугацаанд юу хийх ёстойгоо мэдэхгүй байлаа. Тэр бас Их Эзэнд болон Түүний Сүмд туслах уу?

Гэгээнтнүүд, 1:96

Эмма, Иосеф хоёр инээмсэглэж байгаа нь.

Их Эзэн Иосефт өгсөн илчлэлтээр дамжуулан Эммад хандан ярьсан юм. Тэр түүнийг “Эмма Смит, охин минь” гэж дуудав. Тэр Эммад өөрийг нь сонгож, ажлаа хийлгэхээр дуудсан гэдгээ хэлжээ. Тэр онцгой эмэгтэй бөгөөд түүгээр хийлгэх агуу зүйлс Түүнд байв.

Сургаал ба Гэрээ 25:1–3

Эмма сайн мэдээг хуваалцаж байгаа нь.

Их Эзэн Эммаг Иосефтой хамт аялахыг хүссэн юм. Их Эзэн Эммаг судруудыг тайлбарлаж, Сүмийн гишүүдэд заах болно гэв. Тэр Эммад Бурханыг нэгт тавьж, гэрээнүүдээ сахь гэж хэлжээ. Тэр Эммад Түүний Сүнсийг хүлээн авах болно гэж амлав. Тэрээр түүнийг сурч, өсөж хөгжин, Өөрийнх нь адислалыг хүлээн аваасай гэж хүсжээ.

Сургаал ба Гэрээнүүд 25:2, 6–10, 15

Эмма Сүмийн цуглаан дээр дуулал удирдаж байгаа нь.

Их Эзэн хүүхдүүдийнхээ дуулахыг сонсох дуртай гэж Эммад хэлсэн. Гэгээнтнүүдийнх нь дуунууд Түүнд хандсан залбиралтай адил гэж Тэр хэлэв. Тэр гэгээнтнүүд хамтдаа дуулж болох дууллын ном хийхийг Эммагаас хүслээ. Эмма Их Эзэн болон Түүний сайн мэдээний тухай олон сайхан дууг олж, дууллын ном болгожээ.

Сургаал ба Гэрээнүүд 25:11–12; Гэгээнтнүүд, 1:221–22

Эмма, Иосеф хоёр хөршүүд рүүгээ даллаж байгаа нь.

Эмма, Иосеф хоёрын амьдрал өөрчлөгдсөөр байсан ч Эмма Их Эзэнийг өөрт нь хайртайг мөн өөрт нь зориулсан зорилготой гэдгийг мэдэж байв. Тэр Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилжээ. Тэр Есүсийн Сүмийг өргөжин тэлэхэд тусалсан аж.

Сургаал ба Гэрээнүүд 25:13–15; Гэгээнтнүүд, 1:221–23