Судрын түүхүүд
Хайрам Пэйж ба илчлэл


“Хайрам Пэйж ба илчлэл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Хайрам Пэйж ба илчлэл” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1830 оны 9-р сар

Хайрам Пэйж ба илчлэл

Гэгээнтнүүд Бурхан Өөрийн сүмийг хэрхэн удирддаг талаар суралцав

Хайрам Пэйж Сүмийн гишүүдтэй захиасаа хуваалцаж байгаа нь.

Хайрам Пэйж бол Иосеф Смит, Оливер Каудери хоёрын найз юм. Тэр мөн алтан ялтаснуудын найман гэрчийн нэг байжээ. Хайрамд нэгэн чулуу байсан ба Бурхан үүнийг ашиглаж Сүмд зориулж захиас буюу илчлэл түүнд өгдөг гэдэгт тэр итгэдэг байлаа. Оливер болон бусад гэгээнтэн Хайрамын илчлэлүүд Бурханаас ирсэн гэдэгт итгэжээ.

Сургаал ба Гэрээнүүд 28-р хэсгийн гарчиг; Гэгээнтнүүд, 1:97

Иосеф Смит болон бусад хүн Хайрамын сургаалыг сонсож байгаа нь.

Хайрамын илчлэлүүд судруудтай адилхан сонсогдож байлаа. Гэвч тэдгээр нь Библийн сургаалаас өөр байсан аж. Мөн тэдгээр нь Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд хэлснээс өөр байв. Иосеф юу хийхээ сайн мэдэхгүй байлаа.

Гэгээнтнүүд, 1:97

Иосеф удирдамжийн төлөө залбирч байгаа нь.

Иосеф шөнөжин Бурханаас тусламж гуйв. Тэр буруу зүйл хийж, найзуудынхаа сэтгэлийг шархлуулах вий гэж санаа зовж байлаа.

Гэгээнтнүүд, 1:97

Иосеф орон дотроо эргэцүүлэн бодож байгаа нь.

Иосеф хүмүүсийг өөрсдийнхөө амьдралд зориулж илчлэл эрэлхийлэхийг хүсдэг байсан. Гэвч хэрэв хүн бүр нийт Сүмд зориулан илчлэл олж авахыг хичээвэл эргэлзээтэй болох байв.

Гэгээнтнүүд, 1:97

Иосеф Оливер Каудеритай илчлэл хуваалцаж байгаа нь.

Эцэст нь Их Эзэн Иосефт Оливертой хуваалцах илчлэл өгчээ. Их Эзэн нийт Сүмд зориулсан илчлэл болон зарлигуудыг зөвхөн бошиглогч хүлээн авч чадна хэмээн хэлсэн аж. Тэр Оливерт үүнийг Хайрамд заах ёстойг нь хэлэв.

Сургаал ба Гэрээнүүд 28:2, 6–13

Оливер илчлэлийг Хайрам Пэйжтэй хуваалцаж байгаа нь.

Хайрам өөрийнхөө амьдралд илчлэл хүлээн авч болно гэдгийг Их Эзэн түүнд ойлгуулахыг хүссэн юм. Гэвч Сүмд зориулсан илчлэл Их Эзэний бошиглогчид ирэх болно. Хайрам Оливерын үгийг сонсоод, наманчлав. Гэгээнтнүүд Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирддагийг одоо илүү сайн ойлгож авчээ.

Гэгээнтнүүд, 1:98