“Уугуул Америкчуудад хийсэн номлол,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Уугуул Америкчуудад хийсэн номлол,“ Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1830 оны 10-р сараас 1831 оны 1-р сар
Уугуул Америкчуудад хийсэн номлол
Делавэрийн индианчууд сайн мэдээг сонсов
Парлей Праттыг баптисм хүртсэнийх нь дараахан Их Эзэн түүнийг Оливер Каудери болон бусад хүнтэй хамт номлолд дууджээ. Тэр тэднээс уугуул Америкчуудад сайн мэдээг номлохыг хүссэн юм. Номлогчид зузаан цасан дундуур олон долоо хоногийн турш аялсан аж. Эцэст нь тэд Делавэрийн индианчуудын ахлагч Киктавенундтай танилцжээ.
Сургаал ба Гэрээ 28:14; 30:5–6; 32; Гэгээнтнүүд, 1:98, 115
Уг ахлагч тэдгээр номлогчид найрсаг хандав. Тэр найз нараа захиасыг нь сонсохыг урьжээ. Оливер, Парлей хоёр Мормоны Номыг тэдэнд авчрахаар хол зам туулсан гэж хэлэв. Энэ нь олон жилийн өмнө Америкт амьдарч байсан хүмүүсийн тухай өгүүлдэг. Хүн бүр Есүс Христийн тухай мэдэж болохын тулд энэ номыг хуваалцахыг Бурхан тэднээс хүссэн аж.
Гэгээнтнүүд, 1:115–16
Оливер Киктавенундад Мормоны Ном өгөв. Оливер болон түүний найзууд үүнийг хүмүүстэй нь хуваалцах гэж ийм хол ирсэнд тэр талархалтай байлаа. Тэр Оливер, Парлей хоёрыг буцаж ирээд тэдэнд Мормоны Номыг уншиж өгч, үүний тухай илүү ихийг заагаасай гэж хүсэж байгаагаа хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:116–17