“Ньюел Витней, Анн Витней хоёр Бошиглогч Иосефтой уулзсан нь,“ Сургаал ба Гэрээний түүхүүд (2024)
“Ньюел Витней, Анн Витней хоёр Бошиглогч Иосефтой уулзсан нь,“ Сургаал ба Гэрээний түүхүүд
1830 оны 10-р сараас 1831 оны 2-р сар
Ньюел Витней, Анн Витней хоёр Бошиглогч Иосефтой уулзсан нь
Их Эзэний хариулсан итгэлийн залбирлууд
Анн Витней, Ньюел Витней хоёр Охайогийн Көртландад дэлгүүртэй байв. Анн сүмд явж эсвэл Их Эзэний тухай суралцаж өсөөгүй ч Түүнийг мэдэхийг хүссэн юм. Ньюел тэр хоёр гэрлэснийхээ дараа олон удаа залбирч, өөрсдийг нь удирдаач гэж Их Эзэнээс гуйсан ажээ.
Гэгээнтнүүд, 1:111–12
Нэгэн шөнө Анн, Ньюел хоёр залбирч байхдаа нэгэн үзэгдэл үзжээ. Үзэгдэлд, тэдний байшин дээр үүл тогтсон байлаа. Тэд Бурханы Сүнсээр дүүрсэн байв. Үүл тэднийг хүрээлэв. Дараа нь тэд тэнгэрээс нэгэн дуу хоолой гарахыг сонсжээ. Тэр дуу хоолой тэдэнд, ”Их Эзэний үгийг хүлээн авахад бэлтгэ, учир нь тэр үг ирнэ.” гэж хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:111
Хэсэг хугацааны дараа Парлей Прат Көртландад ирэв. Тэрээр хамтрагчидтайгаа Есүс Христийн сайн мэдээг заадаг байжээ. Анн тэдний заасан зүйлийг сонсмогцоо энэ нь үнэн гэдгийг мэдсэн юм. Тэр гэртээ хариад энэ мэдээг Ньюелтэй хуваалцав. Удалгүй тэд баптисм хүртжээ.
Гэгээнтнүүд, 1:112
Хоёр сарын дараа Ньюелийн дэлгүүрт нэгэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн иржээ. Ньюел тэднийг таниагүй ч нөгөө хүн Ньюелтэй гар барьж, нэрээр нь дууджээ. “Би бол бошиглогч Иосеф байна“ гэж нөгөөх эр хэлэв. Тэр Их Эзэн Ньюелийн залбиралд хариулсан гэдгийг тайлбарлалаа. Их Эзэн Эмма, Иосеф хоёрыг Анн, Ньюел хоёртой уулзахаар явуулсан байв.
Гэгээнтнүүд, 1:113
Ньюел, Анн хоёр үзсэн үзэгдэл нь биелж байгааг мэдэж байв. Тэд Иосеф, Эмма хоёрыг тэдэнтэй хамт гэрт нь байхыг хүсжээ. Анн, Ньюел хоёр Есүст болон Түүний сайн мэдээнд хайртай байлаа. Тэд өөрсдөд нь байсан бүхнээ Гэгээнтнүүдэд болон Аврагчийн сүмд зориулсан билээ.
Doctrine and Covenants 38:23–27, 34–42; Гэгээнтнүүд, 1:114