“Халамжийн нийгэмлэг,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Халамжийн нийгэмлэг,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1842 оны 3-р сар
Халамжийн нийгэмлэг
Наувугийн эмэгтэйчүүд Их Эзэнд үйлчилсэн нь
Маргарэт Күүк Наувуд амьдардаг байжээ. Тэр Сара Кимбаллд юм оёход нь тусалдаг ажил хийдэг байлаа. Тэд ажлаа хийж байхдаа хамтдаа Наувуд баригдаж байгаа шинэ ариун сүмийн талаар ярих дуртай байв. Тэд ариун сүмийн төлөө ихэд догдолж байсан аж.
Гэгээнтнүүд, 1:447
Нэгэн өдөр Маргарэт ариун сүмийг барьж буй эрэгтэйчүүдийн олон нь хуучирч муудсан хувцастай байхыг анзаарчээ. Сара тэр хоёр тэдгээр эрэгтэйчүүдэд зориулан шинэ цамц оёж болох юм гэж бодов. Энэ санаа Сарад таалагджээ. Маргарэт тэр хоёр уг ажилчдад туслах бүлэг байгуулах талаар бусад эмэгтэйчүүдтэй ярилцсан байна.
Гэгээнтнүүд, 1:447–448
Их Эзэн тэдний гаргасан санаанд баяртай байгаа ба тэдэнд зориулсан илүү сайхан зүйл Түүнд байгаа гэдгийг бошиглогч Иосеф хэлэв. Иосеф тэдгээр эмэгтэйчүүдийг 1842 оны 3-р сарын 17-ны өдөр өөртэй нь уулзахад урьжээ. Тэр санваарын эрх мэдлээ ашиглан, Сүмийн эмэгтэйчүүдийг зохион байгуулав. Тэд өөрсдийн бүлгээ Наувугийн эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэг гэж нэрлэхээр шийджээ.
Гэгээнтнүүд, 1:448, 450–451
Иосеф Халамжийн нийгэмлэгийг ариун сүмийн адислалууд болон мөнх амьдралд бэлтгэхэд нь хүмүүст туслахыг хүсэв. Тэд Есүсийг дагах үлгэр жишээ байх ёстой.
Гэгээнтнүүд, 1:451
Иосеф мөн Халамжийн нийгэмлэгийг ядуу хүмүүсийг олж, тэдэнд туслах хэрэгтэй гэж хэлэв. Ядуу эмэгтэйчүүд хүртэл тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсэж байлаа.
Гэгээнтнүүд, 1:449
Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдав. Эмма Смит ерөнхийлөгчөөр нь дуудагджээ. Тэр Сара Кливлэнд, Анн Витней хоёрыг зөвлөхөөрөө дуудав. Тэр бас нарийн бичгээр Элиза Р.Снөү эгчийг дуудсан аж.
Гэгээнтнүүд, 1:450
Их Эзэн Эммад дуудлагаа биелүүлэхэд нь туслав. Эмма эмэгтэйчүүдэд Их Эзэний үйлчлэлд агуу зүйлсийг хийж чадна хэмээн заасан байна. Тэрээр тэдний хүн нэг бүрээс сайныг үйлдэх аргыг эрж олохыг хүсэв. Хамгийн чухал нь бусдыг Есүсийн адилаар хайрлах хэрэгтэй гэдгийг тэр тэдэнд хэлжээ. Наувуд олон эмэгтэй Халамжийн нийгэмлэгт элссэн юм.
Сургаал ба Гэрээнүүд 25:3, 7; Гэгээнтнүүд, 1:451
Тэд хүмүүст ариун сүмийн адислалуудад бэлтгэхэд нь тусалсан бөгөөд Науву дахь тусламж хэрэгтэй олон гэр бүлд тусалжээ. Түүнээс хойш дэлхий даяарх эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгт нэгдсэн юм. Тэд хүмүүст үргэлжлүүлэн үйлчилж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад нь тусалсаар байна.
Гэгээнтнүүд, 1:451