“Самуел Смит Мормоны Номыг хуваалцав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Самуел Смит Мормоны Номыг хуваалцав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1830–1832 он
Самуел Смит Мормоны Номыг хуваалцав
Нэг ном олон хүний амьдралыг адисалдаг
Их Эзэн Иосефын дүү Самуел Смитийг сайн мэдээг хуваалцах номлолд дууджээ. Самуел Жон болон Рода Грийн хоёртой уулзаж, тэдэнд Мормоны Номын тухай ярив. Жон өөр сүмд номлогч байсан аж. Тэр номыг авч, сүмийнх нь хэн нэгэн үүнийг унших эсэхийг үзье гэж хэллээ.
Гэгээнтнүүд, 1:99
Хэдэн сарын дараа Самуел буцаж ирэв. Нөхөр нь Мормоны Номыг унших хүн олоогүй гэж Рода хэлэв. Тэр үүнийг Самуелд буцааж өгчээ.
Гэгээнтнүүд, 1:99
Самуел гунигтай байлаа. Тэр явахаар эргэхэд Рода түүнийг зогсоов. Тэр Мормоны Номыг уншсан ба энэ түүнд таалагдсан гэж хэлэв.
Гэгээнтнүүд, 1:99
Ариун Сүнс Самуелд уг номыг Родад буцааж өг гэв. “Бурханаас танд гэрчлэл өгөхийг гуй” гэж Самуел хэллээ. Тэрээр Родад Ариун Сүнсний тухай болон Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн мэдэх талаар заажээ.
Moронай 10:3–5; Гэгээнтнүүд, 1:99–100
Самуел номлолоосоо гэртээ эргэн ирэв. Тэр хэнд ч баптисм хүртээгээгүй ба цөөхөн хүн Мормоны Номыг сонирхсон аж.
Рода, Жон хоёр залбирахад, Ариун Сүнс тэдэнд Мормоны Ном үнэн гэдгийг хэлэв. Дараа нь Рода номоо дүү Бригам Янгтайгаа хуваалцжээ.
Гэгээнтнүүд, 1:100
Бригам найз Хибэр Кимбаллтайгаа Есүсийн үнэн Сүмийг хайж байжээ. Тэд Мормоны Номыг уншив. Тэд бараг хоёр жилийн турш Есүс Христийн сайн мэдээг судалж, залбирсан аж.
Тэр үед Бригам, Хибэр хоёр гэр бүлийнхэнтэйгээ сүмийн цуглаанд явдаг байв. Бригам нэгэн цуглаан дээр нэг номлогч гэрчлэлээ хуваалцахыг сонсжээ. Тэр номлогч тийм ч гоё сайхан ярьдаггүй байсан ч Бригам түүний үгсээс Ариун Сүнсийг мэдэрсэн аж. Бригам түүнийг үнэнийг ярьж байгааг мэдэв.
Бригам, Хибэр мөн тэдний эхнэр Мириам, Вилат нар баптисм хүртэв. Тэд Аврагч болон Түүний сайн мэдээнд хайртай байв. Хэдэн жилийн дараа Их Эзэн Бригам, Хибэр хоёрыг Өөрийн төлөөлөгчид болгож, номлолд үйлчлүүлэхээр дуудсан юм. Самуел Мормоны Номыг хуваалцсан учраас олон хүн Аврагчийн Сүмд нэгдэв.
Сургаал ба Гэрээнүүд 124:127–29; 126; Гэгээнтнүүд, 1:215–16