“Сидней Ригдон, Феб Ригдон хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Сидней Ригдон, Феб Ригдон хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1830 оны 10-аас 11-р сар
Сидней Ригдон, Феб Ригдон хоёр
Сайн мэдээг хүлээн авахын тулд амьдралаа өөрчлөх нь
Парлей Пратт болон бусад хүн сайн мэдээг уугуул Америкчуудтай хуваалцахаар явж байжээ. Парлей замдаа зогсож, найз Сидней Ригдонтойгоо уулзахыг хүсэв. Сидней бол Парлейд Есүс Христийн тухай Библиэс зааж байсан номлогч байв. Харин одоо Парлей Сиднейд Мормоны Номон дахь Есүсийн талаар заахыг хүсжээ.
Сургаал ба Гэрээнүүд 32; Гэгээнтнүүд, 1:99
Парлей Сиднейд Мормоны Номын тухай ярьж, үүнийг уншихад урьжээ. Сидней итгэлтэй биш байсан ч Парлейгийн найз байсан учраас тэгье гэж амлав.
Гэгээнтнүүд, 1:100
Сидней Мормоны Номыг уншаад энэ ном Бурханаас ирсэн гэдгийг мэдсэн аж. Тэр сэтгэгдлээ эхнэр Фебтэйгээ хуваалцав.
Гэгээнтнүүд, 1:101
Гэвч Сидней дараа нь яахаа мэдэхгүй байлаа. Хэрэв тэр баптисм хүртвэл одоогийн сүм дэх номлогчийн ажлаа алдах болно. Тэр Феб болон зургаан хүүхдээ хэрхэн харж хандах билээ? Түүний сүмийн хүмүүст ямар санагдах бол? Тэр тусламж хүсэн Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахад амар амгаланг мэдэрсэн аж.
Гэгээнтнүүд, 1:101; Сургаал ба Гэрээнүүд 19:23
Сидней, Фебээс тав тухтай амьдралаа орхиж, түүнтэй хамт энэ шинэ сүмд нэгдэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуув. Тэр “Амьдрал эсвэл үхэл ирсэн ч би Бурханы тааллыг биелүүлэхийг хүсэж байна” гэв. Тэд баптисм хүртэхийг сонгожээ.
Гэгээнтнүүд, 1:101
Хожим нь Сидней бошиглогч Иосеф Смиттэй уулзав. Их Эзэн Иосефоор дамжуулан Сиднейд захиас өгчээ. Тэр Сиднейн хийсэн сайн зүйлсийг харж, залбирлыг нь сонссон гэж хэлэв. Их Эзэн Өөрт нь Сиднейгээр хийлгэх агуу ажил байгааг хэлсэн аж. Сидней агуу зүйлс хийх болно.