“Охайод цугласан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Охайод цугласан нь,” Сургаал ба Гэрээний түүхүүд
1830 оны 12-р сараас 1831 оны 5-р сар
Охайод цугларав
Люси Смитийн итгэл ба гайхамшиг
Охайод олон олон хүмүүс Сүмд нэгдэж байлаа. Өөр газарт амьдарч байгаа гэгээнтнүүд Охайод цугларах хэрэгтэй гэж Их Эзэн Иосеф Смитэд хэлжээ. Энэ нь урт аялал болох байв. Гэвч Их Эзэн тэднийг цугласны дараа гэгээнтнүүдэд Өөрийн хуулийг зааж, Өөрийнх нь ажлыг хийх хүчээр адислах болно хэмээн амлажээ.
Сургаал ба Гэрээнүүд 37; 38:32; Гэгээнтнүүд, 1:109–110
Иосефын ээж Люси Сүмийн 80 орчим гишүүнтэй хамт Нью-Йорк дахь гэрээ орхин, Охайо руу нүүжээ. Тэд замын зарим хэсгийг нь туулах нэгэн завинд суув. Хэдэн өдөр аялсны дараа завь зогсохоос өөр аргагүй боллоо. Ус хөлдөж зузаан мөс тэдний замыг хаажээ.
Гэгээнтнүүд, 1:121–22
Гэгээнтнүүд мөс хагарахыг хүлээх хэрэгтэй болов. Тэд ядарч, өлсөж, норж даарсан байлаа.
Гэгээнтнүүд, 1:122
Хүлээх нь хэцүү байлаа. Зарим гэгээнтнүүд хоорондоо маргалдаж эхлэв.
Гэгээнтнүүд, 1:122
Люси гэгээнтнүүдийн маргалдахыг сонсох дургүй байлаа. Тэр ямар нэг зүйл хэлэх хэрэгтэйгээ мэдэж байв. ”Итгэл чинь хаана байна вэ?” гэж тэр асуув. Гэгээнтнүүд Бурханд хандан залбирах юм бол Тэр мөсийг хагалж тэднийг аяллаа үргэлжлүүлэх боломжтой болгоно гэж Люси хэлэв.
Гэгээнтнүүд, 1:122–23
Гэнэт тэд аянга мэт дуу чимээ гарч мөс хагарахыг сонсжээ. Завь арайхийн багтахуйц өргөн зам мөсөн дундуур нээгдсэн байв.
Гэгээнтнүүд, 1:123
Гэгээнтнүүд гайхан биширч, талархаж байв. Тэд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахаар мөн талархахаар цугласан байлаа. Тэдний завь Охайо руу аюулгүй аялжээ.
Гэгээнтнүүд, 1:123
Гэгээнтнүүд Охайод ирэхэд тэндхийн Сүмийн гишүүд тэднийг халуун дотноор хүлээн авч, амьдрах газар олоход нь тусалжээ. Их Эзэн тэдэнд Өөрийн хуулийг зааж, Өөрийнх нь ажлыг хийх хүчийг тэдэнд олгоно гэсэн амлалтаа биелүүлсэн ажээ.
Сургаал ба Гэрээнүүд 42; Гэгээнтнүүд, 1:126