“Есүс Христийн Сүм зохион байгуулагдав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Есүс Христийн Сүм зохион байгуулагдав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1830 оны 4-р сар
Есүс Христийн Сүм зохион байгуулагдав
Сүмийн баяр хөөртэй цуглаан
Мормоны Ном ийнхүү хэвлэгдэж, Бурханы санваарын хүч газар дэлхий дээр дахин ирлээ. Их Эзэн Иосеф Смитэд Есүс Христийн Сүмийг зохион байгуулах цаг болсныг хэлэв.
Гэгээнтнүүд, 1:84
1830 оны 4-р сарын 6-нд 40 орчим эрэгтэй, эмэгтэй хүн Сүмийг зохион байгуулахаар Витмерийн гэрт иржээ. Их Эзэн Иосеф, Оливер хоёрыг Өөрийн Сүмийг удирдуулахаар дуудсан аж. Иосеф, Оливер хоёр удирдагчид байхыг нь дэмжиж буйгаа илтгэж гараа өргөхийг хүмүүсээс хүсжээ.
Сургаал ба Гэрээнүүд 20:1–3; Гэгээнтнүүд, 1:84
Дараа нь Иосеф, Оливер хоёр ариун ёслолыг адислав. Тэд үүнийг хүмүүст Есүс Христийг санахад нь туслахын тулд өгчээ. Дараа нь Иосеф, Оливер хоёр баптисм хүртсэн хүмүүсийн толгой дээр гараа тавив. Тэр хоёр тэднийг Сүмийн гишүүдээр баталж, тэдэнд Ариун Сүнсний бэлэг өгчээ.
Сургаал ба Гэрээнүүд 20:75–79; Гэгээнтнүүд, 1:85
Их Эзэн шинэ Сүмд зориулсан захиасаа Иосефт өгөв. Тэр тэдэнд сүмд юу тохиолдож байгааг бич гэж хэлсэн аж. Тэр Иосеф Смит бол Түүний бошиглогч гэв. Хэрэв тэд Түүний Иосефт өгсөн зарлигуудыг дагавал Тэрээр тэднийг адислах болно гэж Сүмийн гишүүдэд амлажээ. Ингэснээр чөтгөр тэдний дээр хүчгүй байх болно.
Сургаал ба Гэрээнүүд 21:1–6; Гэгээнтнүүд, 1:85
Хүмүүс Есүс Христийн Сүмтэй болсондоо маш их баяртай байлаа! Цуглааны дараа Иосеф Смитийн ээж, аав гэх мэт олон хүн баптисм хүртэв. Аавыгаа уснаас гарч ирэхэд Иосеф түүнийг чанга тэврэв. Тэр “Би аавыгаа Есүс Христийн үнэн Сүмд баптисм хүртэхийг харлаа” гэв.
Гэгээнтнүүд, 1:86
Тэр шөнө Иосеф ганцаараа байхаар ой руу явжээ. Түүний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байв. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг анх харснаас хойш 10 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш маш олон зүйл болсон аж. Иосеф Есүс Христийн Сүмийг сэргээн, буцаан авчрахад тусалсандаа маш их талархаж байлаа!
Гэгээнтнүүд, 1:86