Судрын түүхүүд
Парлейн Канадад хийсэн номлол


“Парлейн Канадад хийсэн номлол,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Парлейн Канадад хийсэн номлол,“ Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1836 оны 4-р сараас 6-р сар

Парлейн Канадад хийсэн номлол

Их Эзэний амлалтуудад итгэх итгэлээ харуулах нь

Сүмийн удирдагчид Көртландын ариун сүмийн ойролцоо алхаж байгаа нь.

Көртландын ариун сүм онцгойлон адислагдсаны дараахан Сүмийн олон удирдагч сайн мэдээг номлохоор номлолд явжээ.

Сургаал ба Гэрээнүүд 88:81; 109:22–23; 112:28–29; Гэгээнтнүүд, 1:249

Парлей Пратт эхнэрийнхээ орны дэргэд сууж байгаа нь.

Парлей Пратт сайн мэдээг хуваалцах дуртай байлаа. Гэвч эхнэр Тэнкфул нь өвчтэй байсан учраас гэртээ үлдэх нь зүйтэй гэж тэр боджээ. Бас тэдэнд их мөнгө байсангүй.

Гэгээнтнүүд, 1:249

Хибер Кимбалл Парлей болон Тэнкфулыг адисалж байгаа нь.

Парлейгийн найз, төлөөлөгчдийн нэг Хибер Кимбалл гэрт нь хүрч ирэв. Тэр Парлейд адислал өгч, сайн мэдээг Канадад номлох ёстой гэж хэлэв. Хибер адислалдаа Тэнкфулын бие нь сайжрах болно гэж амлажээ. Тэр түүнийг хүүтэй болох бөгөөд Их Эзэн Парлейд хэрэгтэй мөнгөө олж авахад нь тусална гэж амлажээ.

Гэгээнтнүүд, 1:249–50

Парлей Тэнкфултай салах ёс гүйцэтгэж байгаа нь.

Тэнкфул, Парлей хоёр гэрлээд 10 гаруй жил болж байв. Тэд хүүхэдгүй байлаа. Гэхдээ тэд Их Эзэний амлалтуудад итгэлтэй байсан юм. Канадад Тэнкфулаас хол байх нь хэцүү байсан ч Парлей сайн мэдээг хуваалцахаар явжээ.

Гэгээнтнүүд, 1:250

Парлей Канад дахь номлолынхоо үеэр.

Канадад Парлей хүмүүст заах газруудыг хайдаг байв. Тэр сүм болон бусад барилгад зааж болох уу гэж асуув. Бүх хүн үгүй гэжээ.

Гэгээнтнүүд, 1:252–53

Парлей Жон болон Леонора Тэйлор нартай уулзаж байгаа нь.

Парлей Жон ба Леонора Тэйлор хоёртой танилцав. Тэд Есүс Христ болон Библид хайртай байлаа. Жон Парлейгаас түүний зааж байсан сургаал Библиэс ялгаатай эсэхийг нь асуужээ.

Гэгээнтнүүд, 1:252–53

Парлей, Жон хоёр ярилцаж байгаа нь.

Парлей Есүс, бошиглогчид, баптисм, Ариун Сүнсний талаар зааж байгаагаа хэлэв. Энэ бүхэн Библид байжээ. “Иосеф Смит, Мормоны ном хоёрын талаар юу гэх вэ?” гэж Жон асуув. Парлей Жонд Мормоны Ном нь яг л Библитэй адил үнэн гэдгийг, Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэддэг гэдгээ хэлжээ.

Гэгээнтнүүд, 1:253

Парлей хэсэг Гэгээнтнүүдэд зааж байгаа нь

Жон Парлейгийн хэлсэн зүйлд итгэсэн юм. Тэрээр Мормоны Номыг уншаад, үнэн гэдгийг мэджээ. Жон, Леонора хоёр өөрсдийн найз Иосеф, Мерси, Мэри Фийлдинг нар болон бусад хүнийг урьж Парлейн зааж байгааг сонсохыг хүсжээ. Олон хүн баптисм хүртэж, Сүмд нэгдэв.

Гэгээнтнүүд, 1:254–55

Парлей Канад дахь найзуудтайгаа салах ёс гүйцэтгэж байгаа нь.

Парлей баяртай байсан ч Көртландад байгаа гэртээ, эхнэр Тэнкфул дээрээ очихыг хүсэж байлаа. Тэр Канад дахь шинэ найзуудтайгаа салах ёс гүйцэтгэв. Тэр тэдэнтэй гар барихад нь тэд гэр бүлээ тэтгэхэд нь туслах мөнгө түүнд өгчээ.

Гэгээнтнүүд, 1:255–56

Парлей, Тэнкфул хоёр Канадад хамт байгаа нь.

Парлей гэртээ ирээд Тэнкфулын бие сайжирч байгааг харжээ. Парлей Мормоны Номоос олон хувийг аваад, сайн мэдээг үргэлжлүүлэн хуваалцахаар Канад руу буцсан юм. Энэ удаад Тэнкфул түүнтэй хамт явав.

Гэгээнтнүүд, 1:256

Парлей Тэнкфул хоёр тэврэлдэж байгаа нь.

Удалгүй Тэнкфул, Парлей хоёр хүүхэдтэй болохоо мэджээ. Тэд Хиберийн Парлейд өгсөн адислалыг саналаа. Тэд адислалд өгсөн Их Эзэний амласан бүхэн биелж байгааг мэдэрчээ.

Гэгээнтнүүд, 1:256