Судрын түүхүүд
Иосеф, Сидней хоёр тэнгэрийн тухай суралцав


”Иосеф, Сидней хоёр тэнгэрийн тухай суралцав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

”Иосеф, Сидней хоёр тэнгэрийн тухай суралцав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1832 оны 2-р сар

Иосеф, Сидней хоёр тэнгэрийн тухай мэдэж авав

Хүүхдүүддээ өгсөн Бурханы адислалын талаарх үзэгдэл

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийг уншин ярилцаж байгаа нь.

Нэгэн өдөр Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библиэс уншиж байв. Хүмүүс үхсэний дараа юу болдог тухай тэд уншлаа. Иосеф Сидней хоёр уншсан зүйлийнхээ тухай бодоод илүү ихийг мэдэхийг хүсжээ.

Сургаал ба Гэрээнүүд 76:11–18

Иосеф, Сидней хоёр тэнгэр элч нараар хүрээлүүлсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг үзэгдэлд харав.

Их Эзэн тэдэнд гайхалтай үзэгдэл үзүүлсэн юм. Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг тэнгэр элч нараар хүрээлүүлсэн байхыг харжээ. Тэд мөн Есүс бол Бурханы Хүү гэх дуу хоолойг сонсов. Есүс бидний төлөө амиа өгсөн бөгөөд дараа нь амилсныг тэр дуу хоолой хэллээ. Тэр амилсан учраас бид ч бас амилуулагдах болно.

Сургаал ба Гэрээнүүд 76:19–24, 39–43

Иосеф, Сидней хоёр телестиел хаант улсыг үзэгдэлд харж байгаа нь.

Иосеф, Сидней хоёр бид амилуулагдсаныхаа дараа тэнгэрт хаант улсууд хэмээн нэрлэгдэх гурван газрын аль нэгэнд амьдрах болно гэдгийг сурч мэджээ. Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс телестиел хаант улс руу явах болно. Их Эзэн энэ хаант улсыг оддын гэрэлтэй адилтгажээ.

Сургаал ба Гэрээнүүд 76:81–86

Иосеф, Сидней хоёр террестриел хаант улсын тухай үзэгдлийг үзэж байгаа нь.

Иосеф, Сидней хоёр бас террестриел хэмээн нэрлэгдэх хаант улсын тухай мэдэж авлаа. Энэ хаант улс бол сайн амьдралаар амьдардаг ч Есүс Христийн сайн мэдээнд бүрэн дүүрэн дуулгавартай байдаггүй хүмүүст зориулагдсан байв. Тэд Түүнд итгэх итгэлдээ хүчтэй биш. Их Эзэн энэ хаант улсыг сарны гэрэлтэй адилтгажээ.

Сургаал ба Гэрээнүүд 76:71–80

Иосеф, Сидней хоёр селестиел хаант улсыг үзэгдэлд үзэв.

Хамгийн дээд хаант улс нь селестиел хаант улс билээ. Энэ хаант улсын хүмүүс Бурхантай гэрээ буюу амлалтуудыг хийж, гэрээнүүдээ сахидаг байв. Тэд наманчилж, Есүс Христийг дагасан. Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёртой үүрд хамт амьдарч, Тэдэнтэй адил болно. Их Эзэн энэ хаант улсыг нарны гэрэлтэй адилтгажээ.

Сургаал ба Гэрээнүүд 76:50–70

Сидней үзэгдлийн тухай бичиж байгаа нь.

Их Эзэн Иосеф, Сидней хоёрт үзэгдэлдээ харсан бүх зүйлийг хуваалцахгүй байхыг хэлэв. Гэхдээ Тэрээр заримыг нь бичиж, бусадтай хуваалцахыг тэднээс хүсжээ. Сүмийн олон гишүүн уг үзэгдлийн талаар хүмүүст ярихдаа сэтгэл догдлон баярлаж байв.

Сургаал ба Гэрээнүүд 76:113–119; Гэгээнтнүүд, 1:149–50

Үзэгдлийн тухай уншиж байгаа хүмүүс.

Гэвч зарим хүмүүст үзэгдэл таалагдахгүй байв. Энэ нь тэдний итгэдэг зүйлээс өөр байлаа. Гэвч ихэнх гэгээнтнүүд энэхүү илчлэлийн талаар мэдсэндээ талархалтай байсан юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хайртай бөгөөд тэдэнд Өөр лүүгээ эргэж очих арга замыг өгсөн гэдгийг харуулж байв.

Гэгээнтнүүд, 1:149–50