“Тэлий Их Эзэнд үйлчилсэн нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Тэлий Их Эзэнд үйлчилсэн нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1844 оны 4-р сараас 1852 оны 3-р сар
Тэлий Их Эзэнд үйлчилсэн нь
Тубуаид Сүмийг байгуулсан нь
Тэлий гэх нэгэн эмэгтэй Тубуай гэдэг жижиг арал дээр амьдардаг байв. Өөр өөр сүмийн номлогчид заримдаа Тубуаид ирдэг байсан ч нэг их уддаггүй байж. 1844 оны нэгэн өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид Тубуаид ирснийг сонсоод Тэлий баярлав.
Сургаал ба Гэрээнүүд 1:1; 133:8
Номлогчид том арлууд руу явахаар дамжин өнгөрч байв. Гэвч Тубуаи дахь хүмүүс тэднийг тэнд үлдэж, сайн мэдээг заахыг хүсжээ. Тэлий болон түүний нөхөр Набота номлогчдыг тэдний гэрт байж болно гэж хэлэв. Номлогчдын нэг Аддисон Пратт ч үүнтэй нь санал нийлжээ.
Saints, 1:573–574
Тэлий, Набота хоёр байгаа бүхнээ Аддисонтой хуваалцжээ. Тэд түүнд өөрсдийн хэлийг зааж сургасан бөгөөд Аддисон Есүс Христийн талаар тэдэнд заав.
Аврагчийн сайн мэдээ үнэн гэдгийг Ариун Сүнс Тэлий, Набота хоёрт хэлэв. Тэд Тубуаид баптисм хүртсэн хамгийн анхны хүмүүс байв.
Saints, 1:573–574
Тэлий, Набота, Аддисон нар маш сайн найзууд болжээ. Тэд хамтдаа аялж, Тубуаид болон бусад аралд сайн мэдээг заадаг байв. Хүмүүс Тубуаи дахь гэгээнтнүүдэд Сүмд нэгдэх ёсгүй байсан юм гэж хэлэхэд нь Тэлий тэдэнд Сүм үнэн гэдгийг судруудаас заадаг байж.
Saints, 2:27, 45
Тэлий Тубуаи дахь өөр олон хүнд Есүс Христийн сайн мэдээнээс суралцахад нь туслахыг хүсэж байв. Тэр судруудыг дуу болгож, олон хүнийг бүлэг болгон цуглуулж оройн цагаар хамт дуулахад урьдаг байжээ. Тэлийгийн дуунууд олон хүнд судруудаас суралцаж, сурч мэдсэн зүйлээ тогтооход тусалдаг байв.
Олон жилийн дараа Аддисоны гэр бүл гээд өөр олон номлогч Тубуаид ирсэн юм. Тэлий тэднийг гэртээ угтан авдаг байж. Тэр Аддисоны эхнэр Луизатай хамт Тубуайн эмэгтэйчүүдэд үйлчилдэг байв.
Saints, 2:133–134
Хэсэг хугацааны дараа номлогчид Тубуаи болон бусад арлуудыг орхин явахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Гэсэн ч Тэлий гэгээнтнүүдэд зааж, тэднийг удирдасаар байв. Тэлийгийн үлгэр жишээ, үйлчлэлийн ачаар Тубуаи дахь Сүм хүчтэй хэвээр үлдсэн юм.
Saints, 2:150–151