Судрын түүхүүд
Сургаал ба Гэрээний тухай


”Сургаал ба Гэрээний тухай,” Сургаал ба Гэрээний түүхүүд (2024)

”Сургаал ба Гэрээний тухай,” Сургаал ба Гэрээний түүхүүд

Оршил

Сургаал ба Гэрээний тухай

Их Эзэн дахин ярив

Есүс Христ эртний Америк тив дэх хүмүүсийн дунд хүрч ирэв.

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай. Тэр биднийг адислахын тулд өөртэй нь гэрээнүүд буюу амлалтуудыг хийгээсэй гэж хүсдэг. Тэр Өөрийн Хүү Есүс Христийг бидний Аврагч болж Өөр лүү нь буцаж очиход бидэнд туслуулахын тулд илгээсэн юм.

Эртний нэгэн бошиглогч хуйлмал ном дээр бичиж байгаа нь.

Бурхан бидэнд Есүс Христ болон Түүний зарлигуудын талаар заалгуулахаар бошиглогчдыг илгээдэг. Бошиглогчид Есүс Христэд үйлчилж, Түүний Сүмийг удирдахад тусалдаг.

Мосе Арван зарлигийг гартаа барьсан байгаа нь.

Есүс бидэнд юу заах ёстойг бошиглогчдод хэлдэг. Эрт цагийн бошиглогчдын үгс Библи, Мормоны Ном зэрэг судруудад бичигдсэн байдаг.

Иосеф Смит ямар шашны уламжлалыг баримтлах ёстой талаар бодож байлаа.

Есүсийг дэлхийд ирснээс хойш олон жилийн турш ямар ч бошиглогч байсангүй. Хүмүүс Бурхантай гэрээ байгуулж, сахидаггүй байжээ. Есүс Христийн Сүм дэлхий дээр байхгүй болсон байв.

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ Иосеф Смитэд үзэгдсэн нь.

Тэгтэл Их Эзэн Иосеф Смитийг бошиглогч байхаар дуудсан. Иосеф энгийн л нэгэн залуу эрэгтэй байсан боловч Бурханд түүгээр хийлгэх маш чухал ажил байжээ.

Хүмүүс Иосеф, Оливер хоёрыг Сүмийн удирдагч байхаар дэмжин гараа өргөв.

Иосеф Смит Есүсийн тухай заасан. Тэр Есүсийн Сүмийг зохион байгуулахад тусалсан юм. Есүс Иосеф Смитэд сайн мэдээ болон Сүмээ хэрхэн удирдах талаар заажээ.

Сургаал ба Гэрээг уншиж буй нэгэн гэр бүл.

Есүсийн Иосеф Смитэд хэлсэн олон зүйл Сургаал ба Гэрээнд бичигдсэн байдаг. Сургаал ба Гэрээ бол Библи, Мормоны Ном хоёртой адил судар юм.

Сургаал ба Гэрээ хүмүүст хэрхэн нөлөөлснийг харуулж буй эвлүүлэг зураг.

Сургаал ба Гэрээний Түүхүүд нь Иосеф Смит болон бусдын тусламжтайгаар Есүс Сүмээ хэрхэн дахин авч ирж, сэргээсэн тухай өгүүлдэг. Есүс Христийн Сүмийн гишүүдийг гэгээнтнүүд гэж нэрлэдэг. Эдгээр түүхүүд нь Бурхан бүх дэлхий даяарх хүүхдүүддээ хайртайг харуулдаг. Түүнтэй гэрээнүүдийг хийхийн хэрээр Тэр биднийг адислахыг хүсдэг.