Судрын түүхүүд
Наувуг байгуулсан нь


“Наувуг байгуулсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Наувуг байгуулсан нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1840–1842 он

Наувуг байгуулсан нь

Үзэсгэлэнт хотод зориулсан Их Эзэний төлөвлөгөө

Гэгээнтнүүд Миссисиппи мөрний ойролцоо майханд амьдарч байгаа нь

Их Эзэн гэгээнтнүүдэд нэгэн шинэ газарт цуглар гэж хэлжээ. Энэ нь Миссисипи хэмээх нэгэн том голын ойролцоо байв. Уг газар нь нойтон, шавартай байлаа. Зарим хүмүүст энэ газар хот барихад тийм ч тохиромжтой газар байсангүй. Гэвч тэд Их Эзэний тусламжтайгаар энэ газрыг үзэсгэлэнтэй сайхан болгож чадна гэдгийг бошиглогч Иосеф Смит мэдэж байв.

Сургаал ба Гэрээнүүд 124:25; Гэгээнтнүүд, 1:417

Гэгээнтнүүд Наувуг байгуулж байгаа нь.

Гэгээнтнүүд энэ газрыг амьдрахад илүү таатай болгохоор шаргуу хөдөлмөрлөж эхлэв. Бошиглогч Иосеф энэ хотыг Науву буюу “үзэсгэлэнтэй сайхан газар” гэж нэрлэжээ.

Гэгээнтнүүд, 1:417

Иосеф Смит болон бусад хүмүүс байшин барьж байгаа нь.

Их Эзэн Наувуд аянчид ирж, амарч болох байшин барь хэмээн гэгээнтнүүдэд хэлэв. Тэрээр Науву хүн бүрийг халуун дотноор хүлээн авдаг газар байгаасай гэж хүссэн юм.

Сургаал ба Гэрээнүүд 124:22–24; Гэгээнтнүүд, 1:426

Иосеф ирээдүйн ариун сүм барих газрыг зааж байгаа нь.

Их Эзэн Өөрт нь Наувуд зориулсан агуу төлөвлөгөөнүүд бий гэдгийг бошиглогч Иосеф Смитэд хэлжээ. Тэр гэгээнтнүүдийг ариун сүм барихаар энд цугларахыг хүссэн юм. Тэр тэднээс Өөрийнх нь өргөөг барихын тулд хамгийн сайнаараа ажиллахыг хүсжээ. Гэгээнтнүүд хурдан ажиллаж эхлэв.

Сургаал ба Гэрээнүүд 124:25–28, 44, 55; Гэгээнтнүүд, 1:420–421, 425–427

Иосеф ариун сүмийн талаар зааж байгаа нь.

Их Эзэнд гэгээнтнүүдэд өгөх агуу адислалууд байсан учраас ариун сүм барихыг тэднээс хүссэн билээ. Ариун сүмд тэд Их Эзэнтэй гэрээ буюу онцгой амлалтуудыг байгуулах байв. Тэд мөн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцах байлаа.

Сургаал ба Гэрээнүүд 124:29-41; Гэгээнтнүүд, 1:453-455

Баригдаж дууссан ариун сүм.

Гэгээнтнүүд Их Эзэний зарлигласнаар ариун сүмийг барихаар шаргуу ажиллажээ. Үүнд нэлээд хугацаа орсон ч тэд Их Эзэний ариун сүмд тэдэнд зориулсан онцгой амлалтуудыг олж мэдэхээр хүн нэг бүрийн сэтгэл догдолж байсан юм.

Гэгээнтнүүд, 1:453–455