Судрын түүхүүд
Эдгэрлийн өдөр


“Эдгэрлийн өдөр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Эдгэрлийн өдөр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1839 оны 4-р сараас 7-р сар

Эдгэрлийн өдөр

Өвдсөн хүмүүсийг Бурханы хүчээр адислах нь

Шоронгийн харуул Иосеф Смиттэй ярилцаж байгаа нь.

Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг Миссурид хоригдож байхад нь зарим харгалзагч тэднийг өөр шоронд аваачжээ. Харгалзагчид шоронд хоригдож буй хүмүүст эелдгээр хандаж байлаа. Нэг шөнө харуулуудын ахлагч Иосефт унтах гэж байгаагаа, хэрэв Иосеф найз нартайгаа зугтвал тэр тэднийг зогсоохгүй гэж хэлжээ.

Гэгээнтнүүд, 1:392–93

Иосеф гэр бүлийнхэнтэйгээ мэндэлж байгаа нь

Иосеф болон Сүмийн бусад удирдагч зугтсан юм. Тэд гэр бүлүүдээ Квинси гэдэг хотод амьдарч байхад нь олж очжээ.

Гэгээнтнүүд, 1:395–96

Гэгээнтнүүдэд хоол хүнс, орох орон өгч байгаа хүмүүс.

Квинсигийн хүмүүс Гэгээнтнүүдэд сайхан сэтгэлээр ханддаг байв. Тэд гэгээнтнүүдэд хоол хүнс, хувцас хунар болон орон байр өгсөн байлаа.

Гэгээнтнүүд, 1:377

Гэгээнтнүүд Наувуг байгуулж эхлэв.

Сайхан сэтгэлтэй Квинсигийн хүмүүст Гэгээнтнүүд талархаж байв. Гэхдээ тэдэнд өөрийн гэсэн орон байр хэрэгтэй болохыг Иосеф мэдэж байлаа. Сүмийн удирдагчид хэний ч авахыг хүсээгүй газрыг худалдан авч, гэгээнтнүүд тийшээ нүүж эхлэв.

Гэгээнтнүүд, 1:399–400

Хумхаа өвчтэй эмэгтэйг асарч байгаа эмэгтэй.

Тэр газар нь том голын ойролцоо байжээ. Энэ газар нь нойтон, шавар шалбаагтай, бас шумуулаар дүүрэн байв. Шумуул олон гэгээнтнийг хумхаа хэмээх өвчнөөр хүнд өвчлүүлжээ. Тэдний зарим нь нас барсан юм.

Гэгээнтнүүд, 1:402

Иосеф Смит, Вилфорд Вүүдраф хоёр өвчтэй хүүд санваарын адислал өгч байгаа нь.

Ийм олон хүн өвчтэй байгааг Иосеф хараад, Сүмийн хэдэн удирдагчийг цуглуулан, өөртэй нь хамт явахыг хүсэв. Өглөөжингөө тэд айлуудаар явж, өвчтэй хүмүүсийг эргэж очоод, тэднийг адисалжээ. Өвчнийг нь эдгээхийн тулд тэд Есүс Христийн хүчийг ашиглажээ.

Гэгээнтнүүд, 1:402

Иосеф Элайжа Фордхамтай ярилцаж байгаа нь.

Тэдний уулзсан нэг хүн бол Элайжа Фордхам байлаа. Тэрээр маш хүнд өвдсөн байсан тул эхнэр нь түүнийг удахгүй үхнэ гэж бодож байв. Иосеф Элайжагаас түүнд эдгэрэх итгэл байгаа эсэхийг асуув.

Гэгээнтнүүд, 1:402

Элайжа эдгээгдэх итгэлтэй гэдгээ Иосефт хэлэв.

Элайжа, “Дэндүү оройтсон байх гэж айж байна“ гэв. Иосеф түүнээс Есүс Христэд итгэж байна уу гэж асуулаа. “Тийм ээ, Иосеф ах аа“ гэж тэр хариулав.

Гэгээнтнүүд, 1:402

Элайжа санваарын адислал авсныхаа дараа босож байгаа нь.

Иосеф Есүс Христийн нэрээр түүнийг адисалжээ. Элайжа босож зогсов. Есүс түүнийг эдгээсэн байлаа! Элайжа дараа нь Иосефыг даган, дараагийн айлд очиж, өвчтэй бусад хүнийг адислахад нь туслав.

Гэгээнтнүүд, 1:402–3