Судрын түүхүүд
Люси Морли ба түүний гэр бүл


“Люси Морли ба түүний гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Люси Морли ба түүний гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1830 оны 11-р сар

Люси Морли ба түүний гэр бүл

Олон хүн итгэж, баптисм хүртэв.

Люси Морли гурван номлогчийг Абигаил Даниэлсийн гэрт урьж байгаа нь.

Нэг өдөр 15 настай Люси Морли хөрш Абигаил Даниэлст даавуу нэхэхэд нь тусалж байжээ. Тэд ажиллаж байхдаа хаалга тогшихыг сонслоо. Гурван номлогч байв. Абигаил тэднийг дотогшоо ороход урив. Тэд нэгэн захиас хуваалцахаар Есүс Христээр илгээгдсэн гэдгээ хэлэв.

Гэгээнтнүүд, 1:102–3

Номлогчид Люси, Абигаил хоёрт Мормоны Номын тухай зааж байгаа нь.

Тэд Абигаил, Люси хоёрт Есүс Иосеф Смитийг бошиглогч байхаар дуудсан гэж хэлжээ. Тэд мөн Мормоны Номын тухай тэдэнд ярив.

Гэгээнтнүүд, 1:103

Абигаил номлогчдыг гэрээсээ хөөж байгаа нь.

Абигаилыг уурласанд Люси ихэд гайхав. Тэр номлогчдыг гэрээсээ хөөв.

Гэгээнтнүүд, 1:103

Люси номлогчдоос гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа нь.

Эдгээр номлогч Бурханы үйлчлэгчид гэдгийг Люси мэдэж байлаа. Тэр тэднийг зам дагуу гэрийнхэнтэй нь уулзаач гэв. Тэр “Манай аав эндээс нэг бээрийн газар амьдардаг. Тийшээ оч. Тэнд та нарыг хооллож, асрах болно” гэлээ.

Гэгээнтнүүд, 1:103–4

Номлогчид Люси болон түүний гэр бүлийнхэнтэй хамт хооллож байгаа нь.

Люсигийн зөв байлаа. Номлогчид Морлигийн гэр бүлийн фермд сайхан хоол иджээ. Люсигийн эцэг эх Сидней Ригдоны найзууд байв. Тэд байгаа бүх зүйлээ бусадтай хуваалцахыг Есүс хүсдэг гэдэгт итгэдэг байв. Тэд өөрсдөд нь болон найз нөхдөд нь заахыг номлогчдоос хүсжээ.

Гэгээнтнүүд, 1:104

Люси, Абигаил болон бусад хүн баптисм хүртэж байгаа нь.

Тэр шөнө дунд 17 хүн баптисм хүртжээ. Дараагийн хэдэн өдөр Морлигийн ферм дээр 50 хүн номлогчдыг сонсохоор ирж, баптисм хүртэхийг хүссэн ажээ. Люсигийн найз Абигаил Даниэлс хүртэл номлогчдын талаарх бодлоо өөрчилжээ. Тэрээр нөхөртэйгөө хамт Сүмд нэгдэхээр шийдэв.

Гэгээнтнүүд, 1:105; Сургаал ба Гэрээнүүд 20:25, 37