“Төлөөлөгчид Их Британид номлолд үйлчилсэн нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Төлөөлөгчид Их Британид номлолд үйлчилсэн нь,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1838 оны 7-р сараас 1841 оны 7-р сар
Төлөөлөгчид Их Британид номлолд үйлчилсэн нь
Их Эзэний амлалтуудад найдах нь
Их Эзэн Иосеф Смитэд өгсөн илчлэлдээ төлөөлөгчдийг далайн чанадад Их Британи руу номлолд дууджээ. Төлөөлөгчдийг ийм хол явуулах нь Иосефт хэцүү байсан ч тэрээр Их Эзэнд итгэж байлаа. Төлөөлөгчдөд ч гэсэн гэр бүлээ орхин явах хэцүү байсан. Гэвч Их Эзэн тэднийг адисална гэж амласан юм.
Хебер С.Кимбалл, түүний эхнэр Вилэйт нар бага насны хүүхдүүдтэй байжээ. Тэд дөнгөж 1 сартай нялх хүүхэдтэй байв. Гэр бүлийнх нь олон гишүүн хүндээр өвдсөн байлаа.
Гэгээнтнүүд, 1:405
Бригам Янг ч бас өвчтэй, гэр бүл нь ядуу тарчиг амьдардаг байлаа. Гэвч Бригамын эхнэр Мэри Анн түүнд “Явж, номлолоо хий, Их Эзэн чамайг адислах болно” гэж хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:404–405
Бригам явж эхэлсэн боловч Хеберийн гэрт очихдоо сульдаж, алхаж чадахгүй болсон байлаа. Тэр Хеберийн гэр бүлтэй хэд хоножээ.
Гэгээнтнүүд, 1:405
Мэри Анн Бригам, Хебер хоёрын биеийг сайжиртал нөхрөө асарч халамжлахаар иржээ. Тэд хоёул маш их сульдсан байсан ч сайн мэдээг номлохыг хүсэж байлаа.
Гэгээнтнүүд, 1:405
Хебер, Бригам хоёр эхнэрүүдтэйгээ салах ёс гүйцэтгээд морин тэрэгний тэвшинд суув. Тэд өвчтэй, ядуу гэр бүлээ орхин явж байгаадаа сэтгэл зовж байлаа. Морин тэрэг хөдлөх үед Хебер Бригамд “Их хэцүү юм аа” гэж хэлэв. Тэр гэрийнхэндээ зоригтой байхад нь туслахыг хүссэн аж. Хебер морин тэрэгний жолоочоос зогсохыг хүсэв.
Гэгээнтнүүд, 1:405–406
Байшин дотор байсан Вилэйт нэгэн чимээ сонсов. Тэр Мэри Анны зогсож байсан хаалган дээр хүрч ирлээ. Хебер, Бригам хоёр морин тэрэгний тэвшинд зогсоод, малгайгаа дээш даллаж, “Хурай! Хурай! Израилын төлөө хурай!” гэв. Эмэгтэйчүүд хариуд нь “Баяртай! Бурхан та нарыг адислаг” гэж хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:406
Хебер, Бригам хоёр далайг гатлан урт удаан аялсны эцэст Их Британид ирлээ. Тэд бусад төлөөлөгчийн хамтаар олон хүнд Есүс Христ болон Түүний сайн мэдээг заав. Мянга мянган хүн баптисм хүртэж, Аврагчийн Сүмд нэгдсэн байна.
Гэгээнтнүүд, 1:408–411
Их Британид баптисм хүртсэн олон хүн хот болон ариун сүмийг барихад туслахаар Науву руу нүүжээ. Их Эзэн Хебер, Бригам хоёрыг номлогчоор үйлчилж байх зуур гэр бүлийнхнийг нь харж хандана гэсэн амлалтаа биелүүлсэн байлаа.
Гэгээнтнүүд, 1:437–439