“Парлей Пратт, Танкфүл Пратт хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Парлей Пратт, Танкфүл Пратт хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1830 оны 8-аас 9-р сар
Парлей Пратт, Танкфүл Пратт хоёр
Сүнсийг дагах итгэл
Парлей Пратт, Танкфүл Пратт нар Огайогийн фермерүүд байв. Нэг өдөр Парлей Ариун Сүнс түүнийг гэрээсээ гарч хүмүүст Библийн талаар заа гэж хэлэхийг мэдэрчээ.
Гэгээнтнүүд, 1:92
Парлей, Танкфүл хоёр фермээ заржээ. Тэд хаашаа явахаа мэдэхгүй байсан ч, Бурханд үйлчилснийх нь төлөө Тэр тэднийг адислах болно гэдэгт итгэж байв.
Гэгээнтнүүд, 1:92
Парлей, Танкфүл хоёр хувцас, мөнгө аваад усан онгоцонд суув. Тэднийг Нью-Йоркоор дайран өнгөрөхөд Сүнс Парлейд завинаас буу гэж хэлжээ. Парлей, Танкфүлээс түүнгүйгээр цааш явахыг хүсэв. Тэр удахгүй түүн дээр эргэж ирнэ гэж амлажээ. Нью-Йоркт Бурханы түүгээр хийлгэхийг хүссэн ямар нэг зүйл байгааг тэр мэдэрсэн аж.
Гэгээнтнүүд, 1:92
Парлей урт замыг явган туулав. Эцэст нь тэр нэг номлогчийн гэрт ирэв. Номлогч хэн нэгний өөрт нь өгсөн хачин номын тухай Парлейд ярив. Энэ нь алтан ялтаснуудаас гаралтай бөгөөд олон жилийн өмнө бичигдсэн. Үүнийг Мормоны Ном гэдэг. Нью-Йоркт нэгэн залуу Бурханы хүчээр үүнийг орчуулсан.
Гэгээнтнүүд, 1:92
Парлей их сониуч зантай байв. Номлогч Парлейд уг номыг үзүүлэв. Парлей сэтгэл догдлон номыг нээн уншиж эхэллээ. Олон цаг өнгөрсөн ч тэр уншихаа больж, бүр идэж, унтаж ч чадсангүй. Их Эзэний Сүнс түүнд энэ бол үнэн гэдгийг хэлсэн аж.
Гэгээнтнүүд, 1:92–93
Парлейд Мормоны Ном маш их таалагдсан учир тэр орчуулсан хүнийг нь олохыг хүсжээ. Тэр Смитийн гэр бүлийн ферм рүү алхаж очоод Иосефын ах Хайрумтай танилцжээ. Тэд шөнөжингөө ярилцав. Хайрум Парлейд Мормоны Ном үнэн гэдгийг хэллээ. Тэр Парлейд өөрийнхөө номыг өгөв.
Гэгээнтнүүд, 1:93
Тэр үргэлжлүүлэн уншиж байхдаа Есүс Христ олон жилийн өмнө Америк тив дэх хүмүүс дээр айлчилж ирснийг мэдэж авав. Парлей Мормоны Ном бол дэлхийн бүх баялгаас илүү үнэ цэнтэй гэдгийг ойлгожээ. Тэр Танкфүл рүү эргэн очиж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байлаа.
Гэгээнтнүүд, 1:93; 3 Нифай 11:1–12
Парлей Танкфүл болон гэр бүлийнхээ бусад гишүүнд Мормоны Номын тухай ярьжээ. Тэрээр тэдэнд энэ нь Есүс Христийн тухай юу заадгийг ярив. Парлей Сүнсийг дагаж, Бурханы хийлгэхийг хүссэн ажлыг олсонд Танкфүл баяртай байлаа. Парлейгийн адил Танкфүл Мормоны Ном үнэн гэдгийг өөрөө олж мэдсэн ажээ.
Гэгээнтнүүд, 1:98–99