”Найтын гэр бүл болон бусад хүн Сионд цугларав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
”Найтын гэр бүл болон бусад хүн Сионд цугларав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1830 оны 12-р сараас 1831 оны 8-р сар
Найтын гэр бүл болон бусад хүн Сионд цугларав
Их Эзэний удирдамжийг дагах нь
Полли Найт, Иосеф Найт хоёр гэр бүлийнхээ хамт Нью-Йоркт амьдардаг байлаа. Тэд Бошиглогч Иосефыг сайн мэддэг байв. Тэд сайн мэдээний талаар сурч мэдсэнийхээ дараа Сүмд нэгдэхээр шийдсэн юм. Их Эзэн гэгээнтнүүдээс Охайо руу нүүхийг хүсэхэд Найтынхан дуулгавартай дагажээ.
Сургаал ба Гэрээнүүд 37; Гэгээнтнүүд, 1:33, 94, 109–110
Найтын гэр бүл Охайод ирээд баяртай байлаа. Сүмийн гишүүн Леман Коплей зарим гэгээнтнүүдийг түүний газар дээр амьдарч болно гэж хэлжээ. Тэнд тариа тарих, байшин барих хангалттай зайтай байлаа. Иосеф Найт хөвгүүдийнхээ хамт тариалангийн талбайг бэлэн болгохоор шаргуу ажиллажээ.
Гэгээнтнүүд, 1:126–27
Гэвч нэг өдөр Леман газрынхаа талаарх бодлоо өөрчилжээ. Тэр гэгээнтнүүдийг тэнд цаашид амьдрахыг хүсэхгүй байв. Тэр Найтын гэр бүл болон бусад бүх хүнийг яв гэж хэлжээ.
Гэгээнтнүүд, 1:127
Гэгээнтнүүд санаа зовж байв. Одоо тэд амьдрах газаргүй болжээ. Тэд юу хийх ёстойгоо бошиглогч Иосеф Смитээс асуув.
Сургаал ба Гэрээнүүд 54; Гэгээнтнүүд, 1:127
Эдгээр гэгээнтэн Миссури руу явж, Сионыг байгуулах ёстой гэж Их Эзэн хэлжээ. Сион бол Их Эзэний хүмүүс цугларах хот байх болно. Сионд тэд Бурхантай гэрээнүүд буюу амлалтуудыг хийх ариун сүмийг барих болно. Тэд эдгээр гэрээнүүдээ сахисаар байвал Тэрээр тэднийг адислах болно. Найтын гэр бүл явахдаа сэтгэл догдолж байлаа.
Сургаал ба Гэрээнүүд 29:1–8; 42:30–36; 45:59–66; 54:6–9; 57:1–2; Гэгээнтнүүд, 1:128
Найтын гэр бүл Миссури рүү аялах үед Полли хүндээр өвджээ. Түүний нөхөр Иосеф болон хөвгүүд нь түүнийг удахгүй өнгөрөх вий гэж санаа зовж байлаа. Гэвч Полли нас барахаасаа өмнө Сионд очихыг хүсэж байгаагаа гэрийнхэндээ хэлжээ. Тэр үүнийг юунаас ч илүү хүсэж байлаа!
Гэгээнтнүүд, 1:128
Урт удаан аяллын дараа Найтын гэр бүл Миссурид ирэв. Полли үүнийг амьд байхдаа үзсэндээ Их Эзэнд маш их талархаж байлаа. Найтын гэр бүл энэ газрыг үзэсгэлэнтэй сайхан гэж боджээ. Тэнд Сионыг байгуул гэсэн Их Эзэний зарлигийг биелүүлж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байв.
Гэгээнтнүүд, 1:132
Гэгээнтнүүд онцгой залбирал хийж, Их Эзэний хүмүүсийн ирэх тэрхүү газар нутгийг Сион хэмээн нэрлэв. Бошиглогч Иосеф ариун сүмийн булан хаана байхыг тэмдэглэх чулуу тавьжээ. Хэд хоногийн дараа Полли нас барсан юм. Сионд ирж, нас барсан гэгээнтнүүд тэнгэрт амар амгалан байх болно хэмээн Их Эзэн амласан юм.
Сургаал ба Гэрээнүүд 59:1–2; Гэгээнтнүүд, 1:132–33