”Жэйн Маннинг Науву руу явав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
”Жэйн Маннинг Науву руу явав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1841–1843 он
Жэйн Маннинг Науву руу явав
Их Эзэнд итгэх итгэлээр алхах нь
Жэйн Маннинг болон түүний гэр бүлийнхэн арьсны өнгөнөөс нь болж зарим хүмүүс тэдэнд дургүй байж, тэдэнд муухай ханддаг газар амьдардаг байв. Нэг өдөр Жэйн нэг номлогчийн зааж байхыг сонсжээ. Түүний захиас үнэн гэдгийг тэр мэдэж байв. Яг дараагийн ням гарагт нь тэр баптисм хүртсэн юм.
Гэгээнтнүүд, 1:500–501
Жэйний гэр бүлийнхэн ч бас Сүмд нэгдэв. Их Эзэн гэгээнтнүүдийг Наувуд цугларахыг хүссэн юм. Жэйн Их Эзэнд хайртай байлаа. Жэйн болон гэр бүлийнхэн нь бусад Гэгээнттэй хамт байхыг хүсэж байв. Тэгээд тэд Науву руу аяллаа эхэлсэн байна.
Сургаал ба Гэрээнүүд 124:25; Гэгээнтнүүд, 1:501
Тэд аяллынхаа нэг хэсгийг завиар явж туулав. Завин дээрх ихэнх хүмүүс аяллын төгсгөлд зардлаа төлж болох байв. Гэвч зарим эрчүүд Жэйний гэр бүлд эхлээд төлөх ёстой гэж хэлсэн байна. Тэдэнд хангалттай мөнгө байсангүй. Тэд тэднийг завинаас буулгаад, орхин явжээ.
Гэгээнтнүүд, 1:501
Жэйний гэр бүл 800 бээр буюу 1300 километр замыг туулах хэрэгтэй байв. Тэд гүн голыг гүүргүйгээр гатлахаас өөр замгүй байлаа. Тэд гадаа унтахаас өөр аргагүй болов. Цаг агаар ихэвчлэн хүйтэн байдаг байв. Гэвч Жэйний гэр бүл Наувуд очихоор сэтгэл шулуудсан байсан юм. Тэд алхахдаа дуу дуулж, урам зоригтой болдог байв.
Гэгээнтнүүд, 1:501, 505–6
Жэйн гэр бүлийнхэнтэйгээ гутал нь элэгдэж, хөл нь өвдтөл алхсаар байв. Гэхдээ тусламж гуйн залбирахад нь Бурхан тэдний хөлийг эдгээжээ.
Гэгээнтнүүд, 1:505
Тэд аяллынхаа туршид уулзсан хүмүүстээ тусалж байлаа. Тэр бас өвчтэй хүүхдийг итгэлээрээ эдгэхэд нь тусалсан байна.
Гэгээнтнүүд, 1:505–6
Эцэст нь Жэйн гэр бүлтэйгээ Наувуд хүрч ирсэн юм! Тэд ихэд ядарсан ба тэдэнд толгой хоргодох газар хэрэгтэй байв. Тэгээд тэд Эмма, Иосеф хоёрын гэрт очив. Тэдний туулсан бүгдийг Иосеф сонсоод, “Бурхан та нарыг адислаг. Та нар одоо нөхдийнхөө хамт байна“ гэж хэлжээ. Иосеф, Эмма хоёр Жэйнийг өөрсөдтэйгөө хамт амьдрахыг урив.
Гэгээнтнүүд, 1:506