Судрын түүхүүд
Агуу Үнэт Сувд


“Агуу Үнэт Сувд,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Агуу Үнэт Сувд,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1835 оны 7-р сараас 1842 оны 3-р сар

Агуу Үнэт Сувд

Их Эзэнээс өөр судар ирэв

Иосеф Смит Египетийн хуйлмал бичгийг харж байгаа нь.

Нэг хүн Көртландад Египетийн занданшуулсан шарилууд авчирчээ. Шарилуудтай хамт хэдэн хуйлмал бичиг эсвэл маш хуучин хуйлмал цааснууд байв. Хуйлмал цааснууд нь египет бичигтэй байв. Тэр хүн тэдгээрийг бошиглогч Иосеф Смитэд үзүүлжээ. Иосеф энэ бичвэрийг ихэд сонирхож байлаа.

Гэгээнтнүүд, 1:219–20

Иосеф хуйлмал номыг Эмма Смитэд харуулж байгаа нь.

Иосеф занданшуулсан шарилууд болон хуйлмал бичгүүдийг худалдаж авахад найзууд нь тусалжээ. Иосефыг эдгээр бичгийг судалж байх үед Их Эзэн эртний бичвэрүүд нь Библийн бошиглогч Абрахамынх гэдгийг түүнд илчилжээ. Иосеф Оливер Каудери болон бусад найзынхаа тусламжтайгаар Абрахамын сургаалын талаар Их Эзэний түүнд заасан зүйлсийг бичив.

Гэгээнтнүүд, 1:220

Иосеф Абрахам болон Тэнгэрлэг Эцэгийн тухай үзэгдлийг харж байгаа нь.

Абрахам бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч байсан тухай үзэгдэлд харсан ажээ. Тэр Есүсийг бидний Аврагч болохоор сонгогдсоныг харсан юм Абрахам бас дэлхийн бүтээлтийн талаар сурч мэджээ. Гэгээнтнүүд Абрахамын эдгээр сургаалыг хүлээн авсандаа баяртай байлаа. Их Эзэн тэдэнд илүү ихийг заахыг хүссэнд тэд баяртай байв.

Абрахам 2:6–11; 3–5; Гэгээнтнүүд, 1:220

Мосе, Абрахам нарын түүхээс Иосеф сүнслэг удирдамж авч байгаа нь.

Абрахамын бичээснүүд Агуу Үнэт Сувд хэмээх судрын нэг хэсэг болсон юм. Энэ номд Библийн өөр нэгэн бошиглогч Мосегийн бичсэн бичээснүүд байдаг. Энэ нь Библид байхаа больсон үнэнүүдийг заадаг. Их Эзэн хүмүүсийг эдгээр үнэнийг мэдээсэй гэж хүссэн учраас тэдгээрийг Иосеф Смиттэй хуваалцсан юм.

Мосе 1–8; Абрахам 1–5

Агуу Үнэт Сувдаас уншиж байгаа бага насны хөвгүүн, охин хоёр.

Агуу Үнэт Сувд дээр бас Иосеф Смитийн гэрчлэл болон Итгэлийн 13 тунхаг байдаг. Хожмын Үеийн Гэгээнтнүүд юунд итгэдэг болохыг дэлхийд мэдүүлэхийн тулд Иосеф Смит эдгээр зүйлийг бичсэн юм. Агуу Үнэт Сувд ном бол сувдын адил жижигхэн боловч маш үнэ цэнтэй юм.

Иосеф Смит—Түүх; Итгэлийн тунхаг 1