Судрын түүхүүд
Дэсидэриагийн зүүд


“Дэсидэриагийн зүүд,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Дэсидэриагийн зүүд,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1880–1886 он

Дэсидэриагийн зүүд

Мексикт Их Эзэнээр удирдуулсан нь

Дэсидэриа Яниэ зүүдэлж байгаа нь.

Дэсидэриа Яниэ Мексикийн Нопалад амьдардаг байв. Нэгэн шөнө Дэсидэриа Мехико хотод нэгэн жижиг ном хийгдэж байна гэж зүүдэлжээ. Үүнийг Voz de amonestación буюу Сэрэмжлүүлгийн дуу хоолой гэж нэрлэсэн байв. Дэсидэриа сэрээд уг номыг олж авах хэрэгтэйгээ мэджээ.

Saints, 2:477

Дэсидэриа зүүднийхээ талаар хүүдээ ярьж байгаа нь.

Гэвч Мехико хот алс хол байсан бөгөөд Дэсидэриа ийм холын аян замыг дааж дийлэхгүй өндөр настай нэгэн байжээ. Их Эзэн түүнийг уг номыг олоосой гэж хүсэж байгааг тэр мэдэрсэн байна. Тйимээс тэр энэ зүүдээ хүү Хосэдээ ярив. Тэр ч бас уг ном чухал гэдэгт итгэж, ээждээ үүнийг олж өгөхөө хэлжээ.

Saints, 2:478

Хосэ Мехико Ситид ирж байгаа нь.

Хосэг Мехико Ситид ирэхэд гудамж нь хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй, хүмүүсээр дүүрэн байв. Ийм хүн хөл ихтэй газар тэр номыг хэрхэн олох вэ?

Saints, 2:478

Хосэ Жэймс Стюарттай уулзаж байгаа нь.

Хэд хоногийн дараа Хосэ Жэймс Стюарт гэх номлогчтой танилцав. Харин Жэймс Voz de amonestación нэртэй номыг хэвлэхээр ажиллаж байгаагаа хэллээ.

Saints, 2:478

Жэймс Мормоны Номын тухай ярьж байгаа нь.

Хосэ үнэхээр баяртай байлаа! Тэр Жэймст ээжийнхээ зүүдний талаар ярив. Номлогчид Voz de amonestación-г ашиглан Есүс Христийн болон шинэ судар ном болох Мормоны Номын талаар заана гэдгийг тайлбарлажээ.

Saints, 2:478

Жэймс сайн мэдээний талаар суралцахад нь туслахын тулд Хосэд номнуудыг өгч байгаа нь.

Voz de amonestación-ийг хараахан дуусаагүй байсан бөгөөд Мормоны Номыг испани хэл дээр орчуулаагүй байлаа. Гэвч Жэймс ээжид нь болон түүнд Есүс Христ, Мормоны Ном болон сэргээгдсэн Сүмийн талаар мэдэхэд нь туслах өөр ном, бичвэрүүдийг Хозэд өгөв.

Сургаал ба Гэрээнүүд 90:11; Saints, 2:478–479

Хосэ ээжтэйгээ хамт сайн мэдээний талаар суралцаж байгаа нь.

Хосэ гэр рүүгээ яаран ээж дээрээ ирэв. Тэд сайн мэдээг хамтдаа судлан, үнэн гэдгийг нь мэджээ. Дэсидэриа номлогчдыг ирж, өөрт нь баптисм хүртээхийг хүсэв.

Гэгээнтнүүд, 2:479

Дэсидэриа, Хосэ болон Хосэгийн охин Кармэн баптисм хүртэж байгаа нь.

Дэсидэриа Мексикт баптисм хүртсэн анхны эмэгтэйчүүдийн нэг байв. Хосэ охинтойгоо хамт бас баптисм хүртжээ.

Saints, 2:479

Дэсидэриа Мормоны Номын нэг хувийг хүлээн авч байгаа нь.

Voz de amonestación бичиж дууссаны дараа Нопала дахь бусад хүнтэй хуваалцаг гэж Хосэ ээждээ 10 ширхэг ном авчирч өгөв. Олон жилийн дараа Мормоны Ном испани хэлээр хэвлэгдэн гарахад Дэсидэриа Мексикт энэ номыг хүлээн авсан анхны хүн болсон юм. Их Эзэн өөрийг нь сэргээгдсэн Сүм рүү хөтлөн авчирсан гэдгийг тэр мэдэж байлаа.

Сургаал ба Гэрээнүүд 88:81; Saints, 2:479